
“Өөрийгөө хөгжүүлье л гэвэл хүнд ном зохиол уншиж байх хэрэгтэй. Ингэхдээ эхнээс нь авахуулаад дуустал нь... Тодруулсан аль нэг үгэн дээр дараад л өөр текст руу "яваад орчихдог" гипертекст унших нь хүний бодлыг эмх замбараагүй болгох гээд байдаг талтай...
Гипертекст уншиж өссөн хүн яваандаа урт текстийг бүхлээр нь уншиж чадахаа больдог. Тийм текст уншаад сурчихсан хүүхдээс уншсан өгүүллэг/тууж нь юун тухай байсан бэ? гэж асуувал хариулж чадах нь юу л бол...
Хүүхдэд дан комикс уншуулах нь тийм ч сайн биш. Учир нь тийм хүүхдийн тархинд хүнд зохиол унших алгоритм төдийгүй аливаа юмыг олон талаас нь ухаж бодох алгоритм бий болохгүй... улмаар тэрээр бургер/пицца захиалахын тулд аль товчлуур дээр дарах юм бол? гэх маягаар боддог болно...
...Бид буйдан дээр хагас жил хэвтэж өнгөрүүлбэл сүүлдээ бүр босч ч чадахаа болино. Тархи элдэв хов живтэй сэтгүүл уншиж, тэнэг хүмүүстэй харьцаж, хөнгөн хөгжим сонсож, утгагүй кино үзээд байвал хөгширч, сэтгэц зогсонги байдалд орно. Одоо яаая гэхэв.
Тархи маш шаргуу ажиллах ёстой. Тийм ээ, маш шаргуу. Тархины хувьд хүлээж авч байгаа мэдээлэл нь хүнд байх тусам сайн. Жишээ нь, томоохон зохиол бүтээл. Ойлгоход бэрх кино... Учрыг нь олохын тулд та тухайн киноны талаар шүүмжлэгчид юу гэснийг олж уншина, өөрөө ч багагүй бодно гэсэн үг. Эсвэл найруулагч нь ямар санаа хүргэх гэсэн нь бүрхэг жүжиг ч байж болох юм. Эдгээр тохиолдолд л тархи завгүй байна...”
- Татьяна Черниговская
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Жич: Тархийг аль болох ачааллаж, завгүй байлгах тусам хөгшрөлт удааширдаг гэдэг.