"Мунзуй" Г.Нямдорж: Баяраа намайг гинжилсэн нохойгоо гэж бодоод байх шиг байна

Twitter Print
2013 оны 11-р сар 20-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Иргэн Г.Нямдоржтой ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сая доллар нэхсэн гэдэг. Энэ үнэн үү?

-Надад тэр хүний мөнгө төгрөг хэрэг алга аа. Би аль эрт хэлсэн шүү дээ. Болохгүй бол хамт шоронд оръё гэж. Заавал намайг авч явмаар байвал би хамт явъя. Гэхдээ би үнэхээр яагаа ч үгүй л дээ. Ер нь анхнаасаа Баяраа өөрөө зүгээр байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Баяраа ийм асуудал үүсгэдэг болоод, эргэн тойрныхондоо халгаатай болоод л ийм асуудал үүссэн. Баяраа ерөөсөө ойртсон хүн бүхэнтэйгээ мууддаг хүн. Энхтайвантай ойрхон байсан уу байсан, муудсан уу муудсан.

-“Цагаан шонхор”-ын Энхтайван уу?  

-Тийм. Энхтайваны баарыг түрээслээд ажиллуулаад, хамаг юмыг нь хийж явснаа сүүлд нь хоорондоо хэрэлдээд салуутаа хамаг юмыг нь өгөхгүй бултаад, мөнгө төгрөгийн өчнөөн өртэй. Юмаа авч чадахгүй Энхтайван бүгдийг нь битүүмжилсэн тийм л байдалтай байсан. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очсон. Бас “Номин”-гийн Баярсайхантай ойрхон байж байгаад бас л хулхидсан. Баярсайхан шүүхэд өгөөд, буцаагаад өргөдлөө авчихсан байгаа. “Ямаха” гээд хөгжмийн нөхдүүдтэй ч бас мөнгө төгрөгийн өчнөөн авлага өглөгийн асуудалтай.

-Та сайн санаж байна уу?

-Манай найз надад энэ бүгдийг санахыг зааж өгсөн. Яагаад гэвэл миний урьдны муу муухайг Баяраа баахан ярилаа шүү дээ. Хүн хутгалаад хутгалаад, цохиод цохиод явчихдаг гэж ойлгуулаад яваа. Түүний хэрэг янзалж байгаа арга нь аймаар байгаа биз дээ. Би одоо ямар том улс төрч, том бизнесмен биш. Надтай юугаа булаацалдаад байгаа юм бэ.

-Яагаад Номтойбаяр таныг муулаад байна гэж бодож байна?

-Хэнийг ч хамаагүй дийлж л байвал санаа амардаг хүн юм уу, хаашаа юм. Зүв зүгээр байгаа хүнд эрүү үүсгүүлж чадаж байна шүү дээ. Тэгэхээр хэнд ч дийлдэж үзээгүй, найгүй том “хог” юм байна шүү дээ, энэ чинь.

-Эрүүгийнхэн гээд маш олон залуусаар хүрээлүүлдэг гэдэг?

-Маш олон найз бий гэдэг боловч бүгдээрээ зарц нь. Жишээ нь Огаяа буюу Батхуяг бол үнэнч зарц, нэрээ бүр мартах хэрэгтэй. Эдга гээд багынх нь найз байна, Энх-Эрдэнэ гэдэг. Бас зарц нь.

-Номтойбаяр хүмүүсийг их муулдаг гэж сонссон?

-Зөрөөд л муулна. Содоо гээд УИХ-ын гишүүн залуу бий. Баяраа өөрийг нь муулаад байхад л 25 дугаар суваг телевиз дээр очоод “Баяраагийн тухай илүү дутуу нэвтрүүлэг гаргах хэрэггүй шүү” гээд явж байна гэж надад хүн хэлсэн. Тэгээд би яасан сайхан сэтгэлтэй залуу вэ гэж бодсон. Нямдоржийг их шуналтай, Хүрэлсүхийг бөгсөөр нь гартал мөнгө чихэж өгнө өө гээд твиттертээ бичсэн байсан.

-Ерөнхий сайд болно гэж ярьдаг байсан гэл үү?

-Ерөнхий сайд цаашаа шүү дээ. Бүр ерөнхийлөгч болно гэдэг. Сонин юм болж байна шүү дээ, ер нь улс орныг атгачихаад байгаа юм биш үү. Манай экс найз/Номтойбаярыг хэлэв/ намайг өөрийгөө хамгаалахдаа сайн гэж хэлсэн. Би өөрийгөө хамгаалахыг биеэрээ туулсан туршлагатай хүн. 181.3 зүйл ангийг биеэр туулсан.

-Номтойбаяр франц ресторанд болсон хэргийн дараа таныг танихгүй гэсэн?

-Юун нөхөр вэ, бараг танихгүй гэж ярьсан. Сүүлдээ таньдаг, өдөр шөнөгүй хамт байсан боллоо. Хүнийг хэрэгтэй үедээ хэрэглэнэ, тэгж л боддог хүн байхгүй юу. Гэхдээ өөрт нь яг юу хэрэгтэй нь мэдэгддэггүй.

-Н.НОМТОЙБАЯР МУУ ЮМ БАС ИХ САЙН СУРСАН ХҮН ЮМ БИЛЭЭ-

-Бие хамгаалагч Батзориг Номтойбаярт хэрэгтэй хүн байсан уу?

-Тэгэлгүй яах юм бэ. Бокс, спортоор гайгүй байсан нөхөр. Хажуудаа байлгасаар найман жил болгоод хамгийн сүүлд тэр нь зугтаагаад явчихлаа.

-Яг юунаас болоод явчихсан хэрэг вэ?

-Ойлгомжтой, баахан юмыг нь яриа биз дээ. Түүнээс гадна Батзоригийн дуу хоолойг өөрчлөөд яриулсан. Батзориг өөрөө надад хэлсэн “Сонгуулиар хэрэглэх гэж байсан програмаа хэрэглэчихсэн байна лээ. Би тийм зүйл яриагүй” гэж.

-Батзоригийн тэгж ярих шалтгаан юунаас үүдэлтэй юм бол?

-Үгүй ээ, гомдож л байгаа байлгүй дээ. Намайг гэрт нь очиход гуяндаа хутгалуулаад, духандаа цохиулаад хэвтэж байсан. Дээр нь мөнгөө дээрэмдүүлчихсэн, Баяраагаас болоод тэр.

-Дээрэмдүүлсэн гэх мөнгөний хэмжээг нь та мэдэх үү?

-Хорин хэдэн мянган доллар л юм билээ. Би Номтойбаярт очоод байдлыг хэлсэн. “Зоригоо цохиулаад, дээрэмдүүлчих хүн биш. Үгүй байх тээ” гээд байсан хүн маргааш нь Батзоригийг цагдаад өгсөн. Тэр үед би “Нэг жил цалингүй ажиллуул аа. Заавал хүнийг ингэтэл нь гомдоож яах юм бэ” гэж хэлж байсан. Дургүйцээд хараал хэлээд байсан, одоо өөрийнхөө үйл лайг өөрөө л үүрэг. Ер нь хүн өөрөө л эхэлдэг юм доо. Гэхдээ Баяраа хүмүүсийг маш сайн айлгаж чадсан юм билээ.

-Яаж айлгадаг юм бэ?

-Бүү мэд. Муу юм бас их сайн сурсан хүн юм билээ.

-Тагнуулд байсан. Чагнадаг тагнадаг юм бий биз?

-Чагнадаг юм чинь жинхэнэ тэднийд байгаа. Улсад байгаагаас ч хавгүй сайн нь.

-Номтойбаяр ном уншдаг уу?

-Би ном уншиж байхыг нь ерөөсөө хараагүй. Шөнийн цагаар бааранд ном сонин барьж суухгүй л байлгүй.

-Мэдлэгийн хувьд хэр вэ?

-Их л олон сургууль соёл төгссөн гэж зурагтаар яриад байсан. Би бол мэдэхгүй. Өмнө нь ч хэлсэн, Америкт сураагүй, энд ямар ч сургууль төгсөөгүй. Тэгэхээр дээд мэргэжлийн гэрчилгээ бүгд хуурамч болно. Боловсрол энэ тэрийг нь шалгамаар л байна шүү дээ. Харин юмыг их амархан сурдаг.

-Яаж?

-Мянганбаяр энэ тэр хүүхэн шуухантай холбогдоод, зурагтаар гараад байдаг. Тэднийг дуурайна. Хамгаалагч Зоригоо чинь зурагчин нь шүү дээ, бас. “Зориг оо, цагны зураг аваарай, машины зураг аваарай” гээд заана. Тэгж авахуулсан зургаа “Соронз” сэтгүүл дээр тавиулдаг байхгүй юу. Тийм үнэтэй цаг Монголд хоёр байдаг, нэгийг нь тэр авчээ гээд бичүүлнэ. Жигтэйхэн үнэтэй гутлыг нь Зоригоо өмсөж яваад их уурлуулж байсан юм. Бөөн будилаан.

-Франц ресторанд болсон зодооноос хойш та хоёр уулзалдсан уу?

-Уулзаагүй. Уулзаж яах юм бэ дээ. Намайг юу юу гэж муулж байгааг би бас сонссон л доо. Их муулж байна гэнэ лээ. Бараг намайг өөд нь татсан энэ тэр гээд. Баяраагаар би өөд нь татуулах уу. Боломж бололцоотой юм ярих хэрэгтэй шүү дээ. Баяраа хүн өөд татах уу? Баяраар өөд нь татуулсан охин гэж сонсогдохгүй байгаа биз дээ. Мянганбаярт өөд нь татсан охин зөндөө байгаа биз дээ.

-Тийм шүү. Бас хоншоортой, байр өгчихөөд байгаа?

-Тийм. Гэтэл Баяраад зодуулсан, хүчиндүүлсэн охин гэж харин байгаа шүү.

-БИ УУЧЛАЛ ГУЙГААГҮЙ, УТСААР ЯРИАГҮЙ, БАС ЭРЭН СУРВАЛЖЛАГДААГҮЙ-

-Яагаад эмэгтэй хүнд тэгж ханддаг юм бол?

-Архи уухаараа тасардаг, сэтгэхүйн сонин байдалд ордог. Бас сэтгэхүйгээ шалгуулах л хэрэгтэй хүн.

-Зодооны үеэр Энх-Эрдэнийг бас гуянд нь хутгалсан гэдэг?

-Хутгалуулаагүй. Энх-Эрдэнэ хавтаст хэрэгтэй танилцахдаа ёстой хөгөө чирсэн. Эзэн юу гэнэ түүнийг дагадаг. Батзориг, Батхуяг, “Аригү” студийн Ариунболд гээд залуучууд бас байгаа. Энэ хүмүүс одооноос эхлээд нэрээ мартаад, зарц руугаа л орох хэрэгтэй. Зарц шүү дээ. Эзэн хүн юу хэлнэ, түүнийг тоть шиг давтаад л явж байдаг. Хүнийг тийм болгочихсон байна шүү дээ, бас хоншоортой л байгаа байхгүй юу.

-Өөрийн чадалтайнх уу, хүрээлдэг рекэтүүд байна уу?

-Би бүх л муу муухай юманд нь хутгалддаг байсан. Одоо олон хүн цуглуулаад явж л байдаг байлгүй дээ.

-Хэр их хөрөнгөтэй хүн бэ? 

-Өөрөө тэрбумтан биш шүү дээ. Тэрбумтаны нэрсийн жагсаалтад Нямтайшир гэж нэр л байсан. Номтойбаяр хаа хол явсан намайг дуудаж ирүүлээд хориод хоног баахан доромжилсон. Зарим сонин сэтгүүлд гомдол гаргамаар байдаг. Надаас миний тухай асуучихаад дараа нь муулж болно шүү дээ, тийм биз дээ. Хаашаа юм, намайг өнчин өрөөсөн өссөнөөр нь дээрэлхээд байгаа юм уу? Мөнгөтэй, өмөөрөх аав ээжгүйд минь дээрэлхээд байгаа юм уу? Тал талаас дайраад, муулаад. Ямар ч олон телевиз, сониноор эрэн сурвалжилдаг юм. Би тэдгээр хэвлэлүүдийг бүгдийг шүүхэд шууд өгнө, Баяраа бол тэгж чадахгүй.

-Та Номтойбаяраас юу хүлээж байсан бэ?

-Би өчнөөн хоног муулуулсан. За ингээд комбинаци зохиогоод, энэ хэргээс мултрах гээд ингэчихлээ гэж ярих юм болов уу даа гэж бодсон. Гэтэл ингэсээр байгаад бүр цааш нь түлхчихдэг юм байна. Арга нь аймаар нарийсчихсан. Муулсаар, сүүлдээ бүр эрэн сурвалжлаад, 461-т оруулаад намайг дуусгачихаж байгаа юм биш үү. Тэгээд би уучлал гуйгаад... Үнэндээ би уучлал гуйгаагүй, утсаар яриагүй, эрэн сурвалжлагдаагүй.

-Н.НОМТОЙБАЯРТАЙ ХАМТ МАН-ЫН АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ЦОГТГЭРЭЛ, ЭНХБААТАР НАР БАЙСАН-

-Бугын зуулттай холбоотой асуудалд МАН-ын залуу гишүүд холбоотой гэж дуулддаг?

-МАН-ын хурал болох үеэр би бас хүндэтгэлтэй хандсан. Хоёр гуравхан хүний асуудал болохоос бүхэл бүтэн намын асуудал биш шүү дээ. Тэр олон дотроос энэ шүдний өвчнүүдээ аваач дээ л гэж байгаа юм. МАН-ын Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Цогтгэрэл, Энхбаатар (Хүрэлсүхийн туслах) нар Ерөөд очсон. Зарим нь тасраад уначихсан, зарим нь хүчингийн хэрэгт оролцсон. Баяраа телевизээр “Би энэ хүүхнийг хүчиндээгүй гэж хэлээд бичиг бариад суух ичмээр юм даа” гэж хэлж байсан. Би тэрийг Батзоригтой хамт нүдээрээ харсан.

-Яг яасан юм бэ?

-Хамгийн гол нь зарцаа дээрэлхчихсэн байхгүй юу. Тэр охин төлбөр авч унтсан гэж хэлэх нь аргагүй. Бас зарцаа доромжилж байна шүү дээ. Зарцдаа архи өгөөд, дараа нь бугын зуулга өгч байна. Хөдөө, гадаа явахад нь байнга явж байдаг зүйл. Хөдөөнөөс нийлүүлдэг хүн бий. Баяраа эхэлж тэр охиныг авч орж секс хийсэн. Би өрөөнөөсөө бүгдийг хараад байж байсан. Баяраа шав шалдан гарч ирээд Л.Оюун-Эрдэнийн хаалганаас эхлээд бүгдийг нь тогшоод явсан. За энэ хүрээд зогсооё.

-Ам нээсэн юм чинь...

-Намайг доромжлох ажиллагаанд Амарбаясгалан гэдэг залуу маш их оролцсон. Хэвлэлийн газруудад очиж Нямдоржийг битгий телевизээр гаргаарай, битгий яриулаарай гэж их явсан байна лээ. Би Баяраагаас юу ч нэхээгүй болохоор илэн далангүй ярьж байгаа юм. Миний бурахыг гаргалаа гээд “Ийгл ТВ” рүү их дайрсан байна лээ. Баяр аа, чи өргөдөл өгөөд ТВ-тэй заргалдаа ч дээ гэж хэлмээр байна.

-Бугын зуулт хэрэглэвэл үхэх юм биш үү?

-Эвгүйтвэл үхнэ шүү дээ. Баяраа хүнийг хайрлахгүй. Аваарьт ороход нь эмнэлэгт сахиад явж байлаа. Асрагч нь хийж байсан найз нь шүү дээ, би уг нь. Гэтэл намайг хайрлахгүй, шоронд хийх гээд улайраад дайраад байна. Би тэр охиныг яаж байсныг олон телевиз, сонины өмнө кино шиг ярьж өгнө өө.

-Та хэн бэ?

-Би 9 дүгээр ангиасаа хойш ганцаараа амьдарсан. Би тэгж явж байхдаа л алдчихаа биз дээ. Өөрсдөө есдүгээр ангиасаа хойш ганцаараа амьдраад үзээч дээ. Дараа нь тэгээд хүнийг ярь л даа. Би бол хүн их уучилдаг хүн. Яагаад гэхээр дандаа муугаар хэлүүлдэг болохоор.

-Номтойбаярын төлөө үхэхэд ч бэлэн явжээ. Та бусдын адил бас нэг зарц нь байсан уу?

-Би компанид нь ажиллаж байгаагүй учраас зарц нь биш. Харин зарц шиг найз байсан байж болно. Цалин авч байгаагүй. Баяраа намайг гинжилсэн нохойгоо л гэж бодоод байх шиг байна. Би яг гинжилсэн нохой шиг нь л найз байсан. Тэгэхэд намайг хүн гэж бодохгүй байна шүү дээ.

-Өөрийг чинь шоронгоос гарч ирэхэд харж үзсэн гэж яриад байдаг?

-Юугаараа харсан юм бэ. Тийм юмаар харсан гээд хэлчихээ гээд хэлчих.

-Таны ярианаас найзыгаа гэсэн гал халуун сэтгэл рүү чинь ус цацчихжээ гэж ойлголоо. Гомдож байна уу?

-Маш их. Би одоо бол зогсохгүй. Маш сайн байсан хүнтэйгээ муудахаар хүн чинь их гомддог юм байна шүү дээ. Хорь гаруй хоног муулахад нь би их сайхан өнгөрөөлөө. За миний найз өөрт нь хэрэгтэй юм байх даа, гарах гарц хайж байгаа юм байна даа гэж бодсон. Гэтэл ингэсээр байгаад намайг явуулах гэж байна шүү дээ. Би ийм муухай арга хэрэглээд, намайг шоронд хийх гээд байна гэдгийг яаж мэдэх юм бэ. Бид хоёрын хэрэг прокурорт шилжсэн байгаа. Дүгнэлт гарахаар хэргийн талаар би дуугарна.

-Цагдаа шүүхийнхнийг хахуульдаж байна гэсэн мэдээлэл бий?

-Баяраа мэдээж, одоо хөлөө хүрэх газар явж, байдаг арга чаргаа хэрэглэж байгаа. Тийм том суудлаасаа буухыг хэн хүсэх вэ.

-Ер нь хэргээс мултарчих юм биш үү?

-Хаашаа юм, намайг тэгээд хаяж мултрах гэж байгаа юм уу? Тэгэхгүй ээ, би хаягдахгүй. Хамт явна аа, хамт шүү.

-Зодоонд УИХ-ын ямар гишүүд холбогдсон юм бэ?

-Үгүй үгүй, тийм хүмүүсийн нэрийг ийм завхарсан юмтай битгий холбо. УИХ-ын 75 гишүүн их сайхан хүмүүс байдаг юм шүү дээ. Тэртэй тэргүй тэд лаг хүмүүс болоод л УИХ-ын гишүүн болсон биз. Нэг лаг биш нөхөр байгаа. Түүнтэй бол би яс үзнэ.

-Нэмж ярих зүйл юу байна?

-Баяраагийн ярьсан бүгдийг нийлүүлээд “Титэм үг” гаргасан ч болно. Баяраа нүүрсээрээ бизнес хийдэг. Татварынхан шалгах юм бол бас л будлиантай юм байгаа. Мэргэжлийн хяналтын дарга байсан Содхүүг муулаад “Симбагийн Бат-Энхийн найз болохоор нь дургүй хүрээд байсан юм. Гэхдээ яахав, Содоод 350 мянган тонны гэрээ өгч байгаа, муу шуналтай хулгайч” гээд ярьж л байсан. Тийм хахууль өгч байсан болж таарах нь.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Мэдээ.мн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.