Коронавирусын халдвар тараасан Вьетнам эрд 5 жил хорих ял оноожээ

Twitter Print
2021 оны 09-р сар 08-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Вьетнамын Камау мужийн шүүхээс халдвар хамгааллын журмыг зөрчиж, коронавирусын халдвар тараасан эрд 5 жил хорих ял оноожээ. Шүүхээс 28 настай Ли Ван Три нь аюулт өвчин үүсгэгч коронавирусын халдварыг 8 хүнд тараасан хэмээн буруутгаж, түүнээс халдвар авсан 8 хүний нэг нь коронавирусын халдварын улмаас нас барсан гэдгийг онцолжээ.

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Вьетнамын эрх баригчид халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоосноор халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан ч өнгөрсөн 6-р сараас хойш коронавирусын "дельта" хувилбарын улмаас халдварын тархалт огцом нэмэгджээ. Тус улсад коронавирусын халдварын нийт 530 мянган тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 13 300 гаруй хүн нас барсны дийлэнх сүүлийн саруудад бүртгэгдсэн байна.

Ли Ван Три нь өнгөрсөн 7-р сарын эхээр коронавирусын халдварын тохиолдлууд хамгийн ихээр бүртгэгдэж байсан Хо Ши Мин хотоос Вьетнамын өмнөд зүгт орших өөрийн төрсөн Камау хот руу зорчжээ.

Камау хот руу нэвтрэхдээ Ли Ван Три эрүүл мэндийн хуудсан дээрх мэдээллээ худал бөглөснөөс гадна тэрээр тусгаарлалтын журмыг зөрчжээ.

Тухайн үед Камау хотын удирдлагууд бусад мужуудаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах журам гаргасан байсан ба Ли Ван Три тусгаарлалтын дэглэмийг зөрчиж, коронавирусын халдварыг гэр бүлийнхэн болон өөр бусад хүмүүст тараасан нь тогтоогджээ.

Ли Ван Трийг шүүх хурал нэг өдөр үргэлжилсэн ба шүүхээс түүнд хорих ялаас гадна 880 ам. долларын торгууль ноогдуулжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.