
НДЕГ Капитал банкнаас 104 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. Энэ талаар Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа "НДЕГ хуулийн хүрээнд "Капитал" банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хугацаанд, бүрэн авахын төлөө ажиллаж байна.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын “Хөрөнгө нэхэмжлэх тухай” 2019 оны А93 дугаар тушаалаар татан буугдсан "Капитал" банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд "Капитал" банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна. "Капитал" банкны эрх хүлээн авагчтай харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг хийж, тооцоо нийлэн нэхэмжлэх дүнг 104.15 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан.
Манай байгууллага энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Энэ мөнгийг “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах юм бол төлбөрийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар ажлын явцын талаар танилцуулж байна. Мөн үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, мөнгөн хөрөнгийн талаарх танилцуулгыг бэлтгэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон хууль хяналтын байгууллагуудад тус тус хүргүүлсэн" гэжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.176.80) 2019-12-19 13:02Zov
Хариулах