Ч.Даваабаяр: Бидний энэ асуудалд уран бүтээлчид ямар ч хамаагүй

Twitter Print
2013 оны 11-р сар 20-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг тус телевизийн зарим уран бүтээлчид ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ажлын тав хоногт багтаан албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж буй билээ.  Тэгвэл тэрбээр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, хэд хоногий өмнөөс “Ч.Даваабаяр гэх нөхрийг МҮОНТ-ээс төрхөмд нь буцаах цаг нь болсон” гэсэн нийтлэлийг нэлээн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй цацаж эхэллээ. Энэ даваа гарагт намайг татан буулгах сонирхолтой хүмүүс ажлын таван хоногт ажлаас чөлөөлөх тухай өргөх бичгийг Ерөнхий захиралд хүлээлгэж өгсөн. Ингэхдээ  олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл авчирч тогоон дахь буюу байгууллагын дотоод асуудлыг  нийтэд цацсан. Бид үүнийг нь уулзаж ярилцаад, ойлголцлын зөрүүтэй зүйлийг нь асууж ярилцаж болох байсан ч тэгээгүй”.

Би МҮОНТ-д ажиллаад жил боллоо. Ингэхэд МҮОНТ нь өнөөдөр  олон нийтийн статустай, хуультай, олон нийтэд үйлчилдэг байгууллага мэт харагдаж байгаа боловч  хувьцаат компани хэлбэрээр ажлаа явуулж байдгийг мэдсэн.  Дунд шатны нэгдэл, аравтын дарга нар жирийн уран бүтээлчдийг, төсөл хөтөлбөр зэрэг зүйлд хувийн компани нэрээр гэрээ байгуулан ажиллуулж, тухайн уран бүтээлчид хувь маш бага өгч байна. Тэгсэн хэрнээ ихэнх хэсгийг нь дээд шатны дарга нарт өгдөг дотоод сүлжээтэй. Ийм асуудлын эсрэг миний байр суурь байгаа. 
Гэхдээ миний хувьд МҮОНТ гэдэг ийм том статустай телевизээр бахархаг. Хамт олноороо ч бахархадаг. Ер нь бидний энэ асуудалд уран бүтээлчид ямар ч хамаагүй. Тодорхой хэсэг, хэдхэн хурган дарга нарын ашиг сонирхолын зүйл яваад байна.  Жирийн нэг сэтгүүлч ажлаасаа халагдаад л явдаг юм байна. Харин дарга нар нь албан тушаал ахиад л үлддэг” гэжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.