
БНСУ Америкийн Гилиад Сайнсэс компанийн өргөн хүрээний вирусын эсрэг үйлчилгээтэй Ремдезивир эмийг импортлохоор болсон байна. Уг эмийг хэрэглэснээр коронавирусын халдвар авсан иргэд хурдан хугацаанд эдгэрч байгаа нь туршилтаар тогтоогдоод байгаа билээ.
Клиникийн туршилтаар ремдезивир эм коронавирусын халдварын шинж тэмдэг илрэх хугацааг 15 өдрөөс 11 өдөр хүртэл богиносгож байгаа нь тогтоогджээ. Уг эмийг АНУ, Япон болон Энэтхэг зэрэг улсад хэдийн КОВИД-19 өвчний эмчилгээнд хэрэглэж эхлээд байгаа юм. Түүнчлэн улс орнууд ремдезивирээс гадна хумхаа болон ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмүүдийг коронавирусын халдварын эсрэг эмчилгээнд туршиж байгаа билээ.
Одоогийн байдлаар олон улсын эрдэмтэд коронавирусын халдварын эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.