Үлэмж биет Ичиножёо Ичинноров Япон орныг шуугиулж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн аки башё үргэлжилж байна. Өчигдөр найм дахь өдрийн барилдаан болж намрын тэмцээнийг Монголын хоёр аварга тэргүүлж эхэлсэн аж. Ёкозүна Хакухо Жёокорюүг, Какүрюү Тоёоношимаг давсан бол озэки Кисэносато Такэказег, Котошёогикү Такарафүжиг давсан юм. Харин шинэ озэки Гоэйдо Аойямад өвдөг шороодож 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ сард анх удаа маэгашираг тэргүүлэн барилдсан Тэрүнофүжи Ган-Эрдэнэ  Чиёотайрюүг дав ялагдлын цувралаа зогсоолоо. Манай бөх эхний өдөр хүчтэй арслан Котошёогикүг давснаас хойш зургаа дараалан унаад байв. Монголын бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо 6-2, Кёкүшюүхо 4-4, Токитэнкү 2-6, Араваши 2-6, Тамаваши 2-6 гэсн амжилттай явж байна.

70 дахь ёкозүна Харумафүжигийн хувьд таагүй мэдээлэл ирлээ. Манай их аварга тэмцээний дөрөв дэх өдөр нүдэндээ хүнд гэмтэл авч башёг орхисон. Түүний эмчийн мэдэгдэж байгаагаар “Харумафүжигийн нүдний ойролцоох яс хугарсан, доод тал нь нэг сар эмчлүүлэх шаардлагатай, мэс засал хийх бол гурван сар барилдах боломжгүй” гэж хэлжээ. Өмнөх тэмцээнүүдэд 12, 11, 10 ялж тааруухан амжилт үзүүлсэн их аваргад сумогийн холбоо дараа жил гэхэд зодог тайлах тухай тулгаж магадгүй яриа гарлаа. Хүнд гэмтэл авсан манай бөхийн хувьд ч эргэн ирээд өндөр амжилт үзүүлэх нь эргэлзээтэй учир байдал хаашаа ч эргэж магадгүй байна.

Монголын хүчтэнүүд 2002 оны арваннэгдүгээр сарын башёд анх түрүүлснээс хойш Японы бөхчүүдэд хэдхэн түрүү өгсөн. Ёкозүна Асашёорюү, Хакухо, Харумафүжи, Какүрюү нарын залгамж халаа мэргэжлийн сумд өсөн торниж дараагийн их аварга болох хоёр бөхийн тухай яригдаж эхэлсэн нь энэ сарын тэмцээний гол онцлог байлаа. Маэгашираг анх удаа тэргүүлэн барилдсан Тэрүнофүжи Ган-Эрдэнэ ирэх жил нэг юм дуулгах нь тодорхой бол доороос дахин нэг залуу сүмоч хүч түрэн орж ирлээ. Энэ бол Ичиножёо Ичинноров юм.

Мэргэжлийн сумод дөрвөн башё зарцуулж дээд зиндаанд гарч ирсэн бөх түүнээс өөр байхгүй билээ. Алтанхуягийн Ичинноров 1993 оны дөрөвдүгээр сарын 7-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. “Минато” дэвжээний бөх тэрээр сумод ирэхээсээ өмнө жүдо бөхөөр хэсэг хугацаанд хичээллэсэн байна. Харин Японы Тоттори дунд сургуулийн багш шавь хайж, Монголд ирэхдээ А.Ичинноровтой уулзаж сумод урвуулж чаджээ.

2010 онд Японд очсон манай бөх сонирхогчын сумогоор хичээллэж ёкозүна цол хүртсэн. Сонирхогчын сумогийн ёкозүна мэргэжлийн сумод орвол макүшитагийн 15-аас эхлэн барилдах эрхтэй байдаг. А.Ичинноров сумод анх орсон цагаасаа дээд амжилт тогтоогоод байна. Тэрээр макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, мэргэжлийн сумод элсээд дэвжээнийхээ хамгийн том цолтой бөх болсон нь анхны тохиолдол байв.

Ичиножёо Ичинноров дээд зиндаанд барилдсан анхны башёдоо 7 давж ганцхан унасан нь олны анхаарлыг татаад байгаа. Түүнийг өдгөө дараагийн ёкозүна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч алдарт их аварга Китаноүми “удахгүй Ичиножёог ялах бөх байхгүй болно байх шүү” гэж хэлжээ.

Түүнийг Япончууд “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Малчин сумо” гэж нэрлэж дараагийн их аварга болохыг нь хүлээж сууна.

Мэргэжлийн сумод барилдсан үзүүлэлт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (124.158.107.48) 2014-10-03 17:00
      • 0
      • 0

      тэгээд монгол үндэсний бөх сумо гэх болчих юм байна л даа. Ай хөөрхий Монголын сумо гэж.

      Хариулах

    • пен

      (202.72.247.249) 2014-09-26 16:23
      • 0
      • 0

      АМЖИЛТ САЙХАН МЭДЭЭ БАЙна

      Хариулах

    • Зочин

      (103.11.194.46) 2014-09-25 10:22
      • 0
      • 0

      Magtaalda erdelgvi ilvv ih hodolmorlood bvh rekordiig ni bulaaa kk

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.244) 2014-09-24 02:29
      • 0
      • 1

      хуурхий зайлуул муусайн япончууд ундэсний гэж хэлэхэд ичмээр барилдаан явагдаад хэцуудэж байгаа да хэ хэ манай монгол хуухдууд ч цаанаа л уур шуу АМЖИЛТ!!!!!! БАХАРХАЖ БАЙНА ШУУ !!!!!!!!

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.34) 2014-09-23 02:42
      • 0
      • 1

      AMJILT HUSEY. SAIHAN BIY HAATAI ZALUU BAINA.

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.231) 2014-09-23 02:12
      • 0
      • 1

      Suuldee dan mongol bohchuud barildaj baih vii dee. Goe2

      Хариулах

    • aagii

      (112.72.13.29) 2014-09-22 18:20
      • 1
      • 1

      manai setguul ch nar iim um medeelddeg boloosoi heree shig hov jiv utgagui um huuh um hereenees hezee tagtaa boloh bold oo

      Хариулах

    • zzzzzzzzzzzz

      (202.179.11.114) 2014-09-22 14:31
      • 0
      • 2

      72 dahi ih avarga bolooroi. amjilt husie.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.245) 2014-09-22 14:31
      • 0
      • 2

      Манай Батцэнгэл хэзээний бөхийн нутаг. Өсөхөө аварга, Хишигдорж заан, Жавхлантөгс харцага гээд Монголын үндэсний бөхийн үлэмж биетнүүд энэ нутгийнх. Ёкозуна болохыг ерөөе.

      Хариулах

    • zochin

      (150.129.143.99) 2014-09-22 11:51
      • 0
      • 2

      japanuud huvi zayataigaa evlerchee

      Хариулах

    • zochin

      (202.126.89.185) 2014-09-22 11:17
      • 0
      • 3

      Amjilt husie.Ireeduin ih avarga

      Хариулах

    • чччччччч

      (202.72.245.122) 2014-09-22 10:49
      • 0
      • 1

      АМЬДРАЛЫН ТЇШНЭЭР ЯПОНЧУУД ИЛЇЇ БИЗ ДЭЭ.

      Хариулах

    • MOngol

      (180.149.93.14) 2014-09-22 10:31
      • 0
      • 4

      Япончууд азгүй улс юмаа 2006 оноос хойш япон бөх түрүүлээгүй, 1998 оноос хойш аваргагүй, сүүлийн 4 аварга нь монгол, одоо 5 дахь нь удахгүй төрөх нээ ккк

      Хариулах

    • MOngol

      (180.149.93.14) 2014-09-22 10:31
      • 0
      • 3

      Япончууд азгүй улс юмаа 2006 оноос хойш япон бөх түрүүлээгүй, 1998 оноос хойш аваргагүй, сүүлийн 4 аварга нь монгол, одоо 5 дахь нь удахгүй төрөх нээ ккк

      Хариулах

    • MOngol

      (180.149.93.14) 2014-09-22 10:30
      • 0
      • 2

      Япончууд азгүй улс юмаа 2006 оноос хойш япон бөх түрүүлээгүй, 1998 оноос хойш аваргагүй, сүүлийн 4 аварга нь монгол, одоо 5 дахь нь удахгүй төрөх нээ ккк

      Хариулах

    • MOngol

      (180.149.93.14) 2014-09-22 10:30
      • 0
      • 1

      Япончууд азгүй улс юмаа 2006 оноос хойш япон бөх түрүүлээгүй, 1998 оноос хойш аваргагүй, сүүлийн 4 аварга нь монгол, одоо 5 дахь нь удахгүй төрөх нээ ккк

      Хариулах

    • zochin

      (183.177.101.165) 2014-09-22 10:20
      • 0
      • 3

      bitgii l tsagaan hel idcheeesei bilee

      Хариулах

    • zochin

      (112.72.13.196) 2014-09-22 10:20
      • 0
      • 1

      mundag shvvv

      Хариулах

    • zochin

      (112.72.13.196) 2014-09-22 10:20
      • 0
      • 1

      mundag shvvv

      Хариулах

    • zochin

      (202.170.68.19) 2014-09-22 09:59
      • 0
      • 1

      Saikhan bn . Mongol huchtenguud gaihuulj bnaa

      Хариулах

    • zochin

      (202.170.68.19) 2014-09-22 09:59
      • 0
      • 1

      Saikhan bn . Mongol huchtenguud gaihuulj bnaa

      Хариулах

    • zochin

      (202.170.68.19) 2014-09-22 09:59
      • 0
      • 1

      Saikhan bn . Mongol huchtenguud gaihuulj bnaa

      Хариулах

    • zochin

      (202.170.68.19) 2014-09-22 09:59
      • 0
      • 5

      Saikhan bn . Mongol huchtenguud gaihuulj bnaa

      Хариулах

    • zochin

      (202.170.68.19) 2014-09-22 09:59
      • 0
      • 1

      Saikhan bn . Mongol huchtenguud gaihuulj bnaa

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.149) 2014-10-11 20:11
      • 0
      • 0

      amjilt hvsii. ok

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.149) 2014-10-11 20:12
      • 0
      • 0

      saikan b.na.

      Хариулах