Ч.Хүрэлбаатар: ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах үүргээ Монголын төр биелүүллээ

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой мэдээлэл хийж байна. Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд 6 даалгавар биелүүлэх үүрэг авсан. Хөл хорио тогтоосон тул ФАТФ-д  ажлаа цахимаар танилцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 11-нд тайлангаа тавьсан. Үр дүнгийн талаар мэдээллийг Монголбанкнаас мэдээлж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ" гэв.

Манай улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн нэгдүгээр сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван үүрэг даалгавраа хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д  үлдсэн гурван ажлаа хамгаалсан бөгөөд эдгээрийн үр дүнгийн талаарх мэдээлэл өчигдөр иржээ.

Мэдээллийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гарсан болохыг танилцууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа" гэв. 

Манай улсын хувьд энэ удаад хамтын үнэлгээний тайлангаа хамгаалсан. Үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хүлээн авах хугацааг хойшлуулсан байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байсан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байна. Тэрбээр тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байгаагаа хэллээ. Гэхдээ шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор жагсаалтаас хасах хурлын тов хараахан тодорхойгүй байгаа аж. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.