Хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачдаг тогтолцоонд шилжинэ

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын гэр хороолол дахь хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар  хороо төслийн явц, цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шинэчлэлийн ажлын талаарх хамтарсан уулзалт хэлэлцүүлэг боллоо. 

Уулзалт хэлэлцүүлэгт АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажил хариуцсан  мэргэжилтнүүд оролцсон. Энэ үеэр  “Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн хуваарь, үйлчилгээний стандарт болон зардал тооцооллын загвар” илтгэлийг Азийн сангийн хөтөлбөрийн ажилтан Ханна Бейтман тавьсан юм.

Илтгэлдээ “Хог тээвэрлэгч байгууллагууд хуваарийн дагуу хог ачилт тээвэрлэлтийг найдвартай хийх шаардлагатай. Ингэснээр өрхүүд хуваарьт өдрөө хогоо ачуулж хэвшин ил задгай хог багасна. Хог хаяж буй тохиолдлын талаарх мэдээллийг утсаар авч ирсэн санал гомдлыг хороо дүүргийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай”-г онцолсон.

Мөн хог тээвэрлэлтийн хуваарийг хэрэгжүүлэхдээ нэгдсэн ажлын төлөвлөгөө гаргаж эхний ээлжинд айл өрхүүд, олон нийтийн газруудад хог ачих хуваарийг тарааж, дүүрэг хорооны түвшинд иргэдэд мэдээлэл өгөн хяналт шалгалтыг тогтмолжуулж, баримтжуулах ёстой. Хэрэгжилтийн явцын дунд хуваарийг засч сайжруулан хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хороо хоггүй болж, иргэдийн хог ачилтын төлбөр төлөлт нэмэгдэж иргэдийн амьдрах орчин сайжирна” гэж дүгнэжээ.

Хэлэлцүүлгийн явцад хог хаягдлын менежментийн чиглэлээр  2015 оны хийх ажлын төлөвлөлтөнд хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачдаг тогтолцоонд шилжүүлэх  шаардлагатай гэдэгт  санал нэгдлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.