Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа жирэмслэх, төрөх боломжтой юу?

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Эцсийн шатны элэгний өвчинд хамгийн сайн эмчилгээний арга нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Энэ нь өвчлөлийг бүр мөсөн шийдвэрлэх үндсэн эмчилгээний аргаар танигдсан. Анагаах ухааны хөгжсөөр элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа амьдрах чадамж болон тавилан ч мөн ихээр сайжирсан. Гэхдээ том хагалгаа гэсэн айдас түгшүүр өвчтөнд нэлээдгүй байдаг. Ялангуяа жирэмслэх, төрөхөөр төлөвлөж байгаа бол бүр ч илүү.

Сүүлийн үед элэг шилжүүлэн суулгасны дараа амжилттайгаар жирэмслэх, төрөлт ихсэж байна. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгт ч 7 эмэгтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа хүүхдээ амжилттай эрүүл саруул төрүүлсэн. Гэвч одоохондоо элбэг биш учир өвчтөний хувьд сэтгэл зовинол болон асууж тодруулах зүйлүүд ихтэй байдаг.

Элэг шилжүүлэн суулгах нь, жирэмслэх болон төрөхөд ямар нэгэн муу нөлөө байгаа талаар Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн Чон Жун Гуан профессортой хийсэн ярилцлагыг танилцуулж байна.

Асуулт 1: Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн нь насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг ууж хэрэглэх ёстой байдаг. Энэхүү дархлаа дарангуйлах эм нь жирэмслэх, зулбах, ургын гажиг үүсэх зэрэгт муугаар нөлөөлдөг үү?

Хариулт 1: Хэзээ ч эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломжтой учир санаа зовох шаардлагагүй. Ихэнх хүмүүс Дархлаа дарангуйлах эмийг уувал ураг гажигтай төрнө гэж айж эмээдэг. Байнга хэрэглэгддэг такролимус, циклоспорин, стеройд зэрэг дархлаа дарангуйлах эм нь жирэмсэн үед ч ууж болно.Харин MMF (Mycophenolate mofetil Cellcept) нь жирэмсэн болон ойрдоо жирэмсэн болох төлөвлөгөөтэй байгаа үед хэрэглэж болохгүй. MMF ийг ууж байгаа өвчтөн жирэмслэвэл зулбах хувь магадлал 40-50%, согогтой хүүхэд төрөх магадлал нь 20% орчим байдаг. MMF нь эсийн хуваагдлыг дарангуйлахаас гадна ургийн өсөлтийг ч мөн хамт дарангуйлдаг. Тиймээс жирэмслэх төлөвлөгөөтэй бол нарийн мэргэжлийн сайтар зөвлөлдөн шэр бүл төлөвлөх нь зүйтэй юм. Өвчтөний хувьд зайлшгүй MMF ийг хэрэглэх шаардлагатай бол гэр бүл төлөвлөлтийг санал болгон зөвөлдөггүй.

Асуулт 2: Элэг шилжүүлэн сулгах хагалгаанд орсноос хэдий хугацааны дараа жирэмслэх боломжтой бэ?

Хариулт 2: Ихэвчлэн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсноос хойш 1 жил орчим хүлээхийг зөвлөдөг. Элэг шилжүүлэн суулгасны дараа эрхтэний эсэргүйцэх хариу үйлдэл, ховхролоос гадна эхийн эрүүл мэндийн байдалыг ажиглах хугацаа шаардлагатай юм. Мэдээж 1 жил өнгөрөөгүй гээд нөхцөл байдал муу биш ч гэсэн, өндөр настай гэх мэт шалтгаанаар үнэхээр яаралтай биш нөхцөлд 1 жил орчим ажиглах нь аюулгүй юм.

Асуулт 3: Элэг шилжүүлэх хагалгаагаар үүссэн сорви нь жирэмсэн үед төрөх аргаа сонгоход нөлөө үзүүлэх үү? Өрөөрөө төрөх эсвэл Хийсвэр хагалгаагаар төрөх

Хариулт 3: Элэг шилжүүлэн суулагах хагалгаа нь төрөх арганд ямар нэгэн нөлөөгүй юм. Энгийн төрөлттэй адилхан эх хүүхэд хоёрт аль арга нь боломжтой байна түүгээр төрөх боломжтой юм. Өөрөөрөө ч төрж болно хийсвэр хагалгаагаар ч төрж болно. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа тайрсан сорвиноос болоод хийсвэр хагалгаа боломжгүй юу гэсэн асуултууд үе үе байдаг ч санаа зовох зүйл байхгүй. Ялангуяа донорын хувьд хувьд элэг тайрах хагалгаанд орсон сорвийг хийсвэрээр төрөх шаардлагатай үедээ ашиглах боломжтой юм.

Асуулт 4: Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн төрөх үедээ их сургуулийн том эмнэлэг явах шаардлагатай юу?

Хариулт 4: Том асуудал байхгүй бол гэрийнхээ ойр хувийн эх барих эмнэлэгт төрсөн ч асуудалгүй. Гэхдээ хараахан одоогоор элэг шилжүүлэн суулгасан эмэгтэй одоохондоо төрсөн тохиолдол бага байгаа дээрх хагалгаанд орсон өвчтөнг авахаас зайлсхийх эмнэлэгүүд ч үе үе байдаг. Тэр үед туршлага ихтэй том их сургуулийн эмнэлэгт ч очиж болно.

Асуулт 5: Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн дарахлаа дарангуйлагч эмийг уунгаа хүүхдээ хөхөөр хооллох боломжтой юу?

Хариулт 5: Ямар дархлаа дарангуйлагч эм хэрэглэж байгаагаас хамааран бага зэрэг ялгаатай. Стеройд ууж байгаа үед хөхөөр хооллох нь зүгээр ба харин Cyclosporine, Tacrolimus еийн хувь хараахан тодорхой судалгаа туршилт зэрэг байхгүй учир хөхөөр хооллохыг зөвлөдөггүй.

Асуулт 6: Аав нь элэг шилжүүлэн суулгуугасан тохиолдолд аюултай юу?

Хариулт 6: Аюулгүй гэж үзэж болно. Хэдийгээр аав нь онцгой эм хэрэглэж байсан ч тэр дунд эрүүл үрийн шингэнээр жирэмслэдэг учир аав нь өвдөх болон ураг өөрчлөлттэй байх нь ямар ч хамааралгүй юм. Бодит байдал дээрээ эрүүл аав болон элэг шилжүүлүүлэх хагалгаанд орсон аавын элэгт том ялгаа байхгүй гэсэн судалгаа гарсан байгаа. Дээр хэлсэнчлэн MMF эмийг жирэмсэн эх болон жирэвслэх төлөвлөгөөтэй ээжид сайн биш гэж хэлсэн ч аавын хувьд хэрэглэх боломжтой юм.

Асуулт 7: Элэг шилжүүлэн суулгасны дараа эмэгтэй өвчтөний тохиолдолд сарын тэмдэг зогссон өвчтөн ч байдаг ба дархлаа дарангуйлагч эм нь сарын тэмдэгт хэрхэн нөлөөлдөг бэ?

Хариулт 7: Дархлаа дарангуйлагч эм нь өөрөө сарын тэмдэг болон жирэмслэхэд муу үр дагавар өгөхгүй. Харин элэгний үйл ажиллагаа муу тохиолдолд хэсэг хугацаанд сарын тэмдэгийн мөчлөгт нөлөө үзүүлэх тал байна.

Асуулт 8: Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон жирэмсэн эмэгтэйчүүд нь Корона19 вакцин хийлгэх боломжтой юу?

Хариулт 8: Мэдээж хийлгэх ёстой. Аль хэдийн АНУ гийн CDC(өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв) нь жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон тохиолдолд заавал хийлгэх ёстой. Томуугийн урьчилан сэргийлэх тарилагыг жирэмсэн эхчүүдэд зөвөлдөг шиг Корона19 вакцин ч мөн ижил юм.

Асуулт 9: Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа жирэмслэхээс хамгаалах ямар арга хэрэглэвэл бэ? Жирэмснээс хамгаалах арганд онцгой өөрчлөлт байгаа юу?

Хариулт 9: Элэг шилжүүлэн суулгасны дараа жирмэснээс хамгаалах арга нь онцгой зүйлгүй жирийнхтэй л адил юм. Дархлаа дарангуйлах эмтэй хамт хэрэглэж болох жирэмснээс хамгаалах эм байдаг ба түүнийг хариуцсан эмэгтэйчүүдийн эмчтэйгээ зөвлөлдөөд шийдэх боломжтой.

Асуулт 10: Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон жирэмсэн болон гэр бүл төлөвлөж байгаа хүмүүст нэмэлтээр зөвлөн хэлэх зүйл байгаа юу?

Хариулт 10: Элэг шилжүүлэн суулгасан нь муу нөхцөл байдлаас эрүүл мэндээ сэргээж олж байгаа хэлбэр юм. Үүнийгээ дагаад элэг шилжүүлэн сулгах эмчилгээний дараа жирэмслэх нь аюултай гэж үзэх шалтгаан огт биш. Хариуцсан эмчтэйгээ мөн гэр бүл төвөлөж байгаа жирэмснээ харилцан зөвлөлдөөд дархлаа дарангуйлах эмээ зохицуулах хэзээ ч эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: Сөүлийн их сургуулийн эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.