
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил удаашралтай явагдаж буйд Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний засгийн газрыг буруутгажээ.
Ерөнхийлөгч Д. Трамп энэ сарын сүүл гэхэд 20 сая иргэнийг вакцинд хамруулах зорилго тавьсан ч одоогийн байдлаар 2.1 сая иргэн л коронавирусын эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж. Ерөнхийлөгч Д. Трамп энэ талаар, "Засгийн газраас коронавирусын эсрэг вакциныг мужуудад хүргэсэн байгаа. Мужийн удирдлагууд цаашдын нийлүүлэлтээ дор дороо хариуцаад явдаг.
Манай улс коронавирусын эсрэг вакцин бүтээгээд зогсохгүй вакцин бүтээх ажлыг түргэвчилэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, мужуудад хүргэж өгөх ажлыг хийсэн." хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрээр гахайн томуу буюу H1N1 вирусын цар тахлын үед АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсаэ Жо Байдений авсан арга хэмжээ бүтэлгүйтсэн тухай дурдсан байна. Жо Байдений хувьд Ерөнхийлөгчийнхөө тангаргыг өргөснийхөө дараа 100 хоногт 100 сая иргэнийг коронавирусын эсрэг вакцинд хамруулна хэмээн амлаад байгаа ба тэрээр одоо явагдаж буй вакцинжуулалтын явцыг 5-6 дахин хурдлуулж, өдөрт л 1 сая иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.