Ice Bucket Challenge-ийн үеэр гэмтсэн гал сөнөөгч нас баржээ

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Кентаки мужийн Кампбеллсвилл их сургуульд өнгөрсөн сард зохион байгуулагдсан Ice Bucket Challenge буюу мөстэй усны дуэльд нэгдэж, өвчтэй хүүхдүүдэд хандив цуглуулах арга хэмжээний үеэр тогонд цохиулж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан гал сөнөөгч, ахмад Тони Грайдер нас баржээ. Албаны хүмүүс энэ тухай өчигдөр мэдээлсэн байна. Улмаар тус их сургуулийн удирдлагууд золгүй байдлаар 41 насандаа өөд болсон гал сөнөөгч Тони Грайдерийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Осол наймдугаар сарын 21-ний өдөр Кампбеллсвилл их сургуульд зохион байгуулагдсан Ice Bucket Challenge дуэльд нэгдэх арга хэмжээний үеэр болсон бөгөөд  дээрээсээ мөстэй ус асгахад ашиглаж байсан галын машин цахилгааны утсанд хэт ойртсоны улмаас өндөр хүчдэлийн даралт нэмэгдэж, Грайдер нарын 4 гал сөнөөгч тогонд цохиулж, хүнд гэмтсэн юм. Тэдний биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарсан ч ахмад Тони Грайдер харамсалтайгаар амиа алдсан байна.

Ice Bucket Challenge" буюу Мөстэй усны дуэлийг АНУ-ын "ALS Association" сангаас хандив цуглуулах зорилгоор эхлүүлсэн билээ. ALS гэдэг нь хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж улмаар үхэлд хүргэдэг эдгэрэшгүй хүнд өвчин аж. Мөстэй цэв хүйтэн ус толгой дээрээ асгаснаар хүний бие тэрхэн хугацаанд мэдээгүй болж, сааталд ордог бөгөөд тэрхүү өвчинг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү аянг эхлүүлсэн гэдэг. 

Энэхүү мөстэй усны дуэльд дуудаж өвчтэй хүмүүст хандив цуглуулах арга хэмжээ эхэлснээс хойш маш олон алдартан оролцож, их хэмжээний мөнгө цугларсан ч аюулгүй байдлаа хангаагүйн улмаас хүмүүс ихээр гэмтэж, бэртэж байгаа тухай мэдээлэл тасралтгүй гарсаар байгаа. Иймд аюулгүй байдлаа сайтар хангаж оролцохыг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. 

Эх сурвалж: http://news.yahoo.com/kentucky-firefighter-dies-ice-bucket-challenge-accident-190338314.html

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.