Хувцсыг дахин худалдан авч болдог, харин хүүхэд насыг дахин хэзээ ч авч чадахгүй

Twitter Print
2022 оны 04-р сар 22-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХДЭЭ ТОГЛУУЛСАН ШИГ ТОГЛУУЛ

Хүүхдээ гадаа тоглуулж байгаа бол "цэвэрхэн тогло, наад хувцсаа муухай болголоо, өө чи яаж байгаа юм бэ заваараад зүгээр" гэх мэт үгсийг хэзээ ч битгий хэлээрэй. Үнэхээр гадаа тоглуулах гэж байгаа бол биед эвтэйхэн бас муу хувцсыг нь өмсгөөд яаж ч завааруулж болох эрх чөлөөг нь олгоорой. Хүүхэд хэзээ ч цэвэрхэн тоглодоггүй.

Зарим ээж, аавууд тоглох үед нь үргэлж хажууд нь харж, дагаад л унах үед гялс барьж аваад бүүр хажуунаас нь ингэж тогло гэх нь холгүй байсхийгээд л хувцсыг нь гөвж байгаа харагддаг. Хүүхдэд цэв цэвэрхэн хувцастай байх өөрт нь ямар ч хэрэггүй, танд л хэрэгтэй.

Энэ үед яаж хүүхэд эрх чөлөөтэй байж, найзтай болж, дураараа сэтгэж, өөрийнхөөрөө байх билээ. Хэн нэгэн таны хийж байгаа зүйлийг хажуунаас чинь нэг бүрчлэн хэлээд хянаад байвал танд ямар байх вэ?

Хүүхдэдээ муу хувцсыг нь өмсгөөд зүгээр л холоос хараад эрх чөлөөг нь олгоорой. Хүүхэд тань ямар их аз жаргалтай тоглож ямар олон найз нөхөдтэй болох бол? Магадгүй хүүхэдтэй маргалдсан ч та битгий ороорой. Та очихгүй бол хүүхдүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдчихнэ.

Хүүхэд тоглох үедээ хөгжиж, тоглож байж л нийгэмшиж, хүнтэй харилцаж сурдаг. Хүүхэд тоглохоос маш олон зүйлсийг мэдэж, ойлгож авдаг юм шүү.

Эцэст нь хувцас биш дурсамж үлдэх нь хамгийн чухал. Хувцсыг дахин худалдан авч болдог харин хүүхэд насыг дахин хэзээ ч авч болдоггүйг байнга санаж яваарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.