
Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж юм.
Хэрэв байнга кали дутагдалтай байвал зүрхний булчингийн агших давтамж өөрчлөгдөн зүрхний хэм алдалт болон бусад өвчнүүд үүсч эхэлдэг.
Хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Хамгийн энгийнээр дасгал, бэлтгэл хийж байхдаа үзэмний шүүс ууж байвал калийн дутагдлаас сэргийлж болно.
Учир нь үзэм калигаар маш баялаг жимснүүдийн нэг. Мөн үзэм нь хүний биед шаардлагатай 9 төрлийн амин дэм, 8 төрлийн эрдэс бодисыг агуулдаг.
Үзэм нь кальци болон төмрөөр баялаг биеийн өсөлт хөгжил, ясны бат бэх байдлыг дэмждэг.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.