У.Хүрэлсүх “ЖДҮ”-чин гишүүдээ нэр дэвшүүлэхгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 13-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр болсон. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, зарим гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. 

Тодруулбал, тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Өөрөөр хэлбэл, дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын нэр дэвших эрхийг намын дарга нь хязгаарлахаа мэдэгдээд буй аж. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.