
Испанийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаа “Реал Мадрид”-“Депортиво” 8:2, “Барселона”-“Лавентье” 5:0, “Севилья”-“Кордобо” 3:1, “Вильяреал”-“Рио Валлекано” 4:2, “Алмейра”-“Реал Сосьедад” 2:1, “Гранада”-“Атлетик Бальбао” 1:0-ээр хожсон бол “Атлетико Мадрид”-“Сельта” 2:2, “Эспаньол”-“Малага” 2:2-оор тэнцэж нэг оноо авсан аж.
“Ла лиг”-т 31 удаа түрүүлсэн эзэн хааны “Реал Мадрид” шинэ улирал эхэлснээс хойш хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй л байна. Тэд наймдугаар сарын 31-нд “Реал Сосьедад” багт 4:2-оор хожигдсон бол есдүгээр сард “Атлетико Мадрид”-ад 2:1-ээр ялагдаж одоогийн байдлаар хүснэгтийн долоодугаар байрт бичигдэж байгаа аж. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдыг эгнээндээ нэтгэсэн “Реал Мадрид” барцадтай байхад тэдний заналт дайсан “Барселона” дөрвөн тоглолтонд зуун хувийн амжилт үзүүлээд байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505