Хүүхдийн оюун ухаан олон зүйлээс хамааран хөгжиж төлөвшдөг

Twitter Print
2022 оны 08-р сар 10-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Бурхан газар дээр оршиж болохгүй учраас, өөрийнхөө төлөөлөл болгож ээжийг бүтээсэн юм. Маш гоё зүйр үг байгаа биз. Ээж хүн хорвоог зөөллөж, хүүхдийнхээ явах замыг засаж явахыг хичээдэг тиймээ.

Аав ээжүүд хүүхдээ онц сураасай, сайхан амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ энэ бүхэн хүүхдээс шалтгаална гэж бодож магадгүй. Хүүхэд л хичээлээ толгой өөд татахгүй хийвэл амжилтанд хүрнэ гэж балчирхан үрээ шахаж шаардаж байгаа байх. Ганц хүүхдээс биш магадгүй аав ээж хоёроос шалтгаалдаг.

Оюун ухааны хөгжилд маш олон зүйл нөлөөлж байдаг. Хүүхэд сургуульд ороод л оюун ухаан нь хөгжиж байдаг зүйл биш. Хүүхдийн оюун ухааны хөгжил эхийн хэвлийд байхаас нь эхэлдэг байна.

Хоол тэжээл:

Жирэмсэн ээж маань замбараагүй хооллох гэдэг тал бий. Ээж өөрийн идэж ууж байгаагаараа хүүхдийн хоолны хэв маягийг тодорхойлох боломжтой. Ургийн биед 45 төрлийн шим тэжээл хэрэгтэйгээс 38 нь зөвхөн тархины хөгжилд нөлөөлдөг.

Мөн эсрэгээрээ хоол тэжээлийн дутагдал гэж байдаг. Эхийн хэвлийд эхний 6 сард хоол тэжээлийн дутагдал нь хүүхдийн бие махбод, оюуны, сэтгэл зүйн хөгжилд асар муугаар нөлөөлдөг. Ийм хүүхэд хэвийн хооллож, хүүхдэд маш их анхаарал хандуулж, сайхан орчинд өсгөж байж төрснөөсөө хойш дээрх бүгдийг зөв авч байсан хүүхдийн хөгжлийг 5 насандаа гүйцэж төрүүлэх боломжтой. Хэрэв ингэж чадахгүй бол хөгжлийн хоцрогдолд ордог байна. Хоол тэжээлийн дутагдал нь өөр олон сөрөг үр дагавартай.

Ген ба хромосом:

Нэг мэдрлийн эс дунджаар ойр хавийн 15,000 эстэй холбогддог. Хүүхдийн тархи бүрэн бүтэн хөгжихийн тулд секунд 1,8 сая эс холбоос хийх хэрэгтэй байдаг. Тархи хүүхдийн 9 нас хүртэл дээд зэргээр хөгждөг ба 12 нас хүртэл нь төлөвшиж, 25 хүртэл бүрэн хөгжиж ба үүнээс цааш байнга анхаарч байхгүй бол унтрах тийшээ хандаж эхэлдэг байна.

Мөн эхийн хэвлийд байхад тархинд үүсэж бий болох эсүүдэд харшил, сэтгэл гутрал зэрэг нь муугаар нөлөөж, оюун ухааны хөгжилд нөлөөлж эхлэнэ. Жишээ нь харшил нь удамшдаг байна. Их тархины эс эхийн жирэмсэн байх явцад хөгждөг. Маш олон төрлийн мэдээлэл боловсруулах, магадгүй хүүхдийн ухааны цар хүрээ ч энэ үед тавигддаг байж болно. Генээр дамжин хүүхдэд олон мэдээлэл удамшиж болох ба сөрөг мэдээллийг төрсөн хойно нь тодруулах боломжтой байна.

Өвчлөл:

Эхийн төрөл бүрийн өвчлөл нь урагт муу нөлөөтэй. Эх харшилтай байх аваас хүүхдэд энэ нь удамшдаг. Мөн тэмбүү, шүдний өвчлөл, архи тамхины нөлөө нь оюун ухааны хөгжилд муугаар нөлөөлж эхлэнэ. Энд аав ч хамаатай.

Орчин:

Оюун ухаан нь хүүхдийг 1 нас хүртэл нь удамшлын хүчин зүйлээр тодорхойлогддог бол 1 хойш насанд нь нийгмийн орчин чухал байдаг.

Харилцаа:

Хүүхэд гурван өдрийн дараа эхийнхээ дуу хоолойг олон дуу чимээнээс ялгаж чаддаг. Иймээс хүүхдийн 1 сартайгаас эхлэн ялангуяа аав ээжийн хүүхэдтэй харилцах харилцаа нь оюун ухааны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй. За тэгээд энэ үүргийг биелүүлж чадахгүй бол нийгмийн сэтгэл хөдлөлийн бэлгийн зан үйл хэвийн бус хөгжиж эхэлдэг. Үүнийг засах залруулахад маш их хугацаа, мөнгө орж болно.

Аав ээж тэр чигтээ хариуцлага байх нь. Хүүхэд амжилттай байх үндэс суурь нь ээжээс тавигддаг ба аав үүнд ч маш чухал нөлөөтэй. Хүүхдийг том болж, сургуульд ороход нь онц сурах, амжилттай байх нь зөвхөн хүүхдээс шалтгаалдаггүй гэдэг нь энэ байхнээ.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.