
ОХУ-ын Халимаг улсын Яшкуль дүүргийн Привольный сууринд 2.5 тонн хүнд, 4.5 метр өндөр Чингис хааны хөшөөг босгожээ.
Хөшөөний суурин хэсэгт хуучин монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр болон амьдралын он жилийг сийлсэн байна. Үүнээс гадна Чингис хааныг өргөн зогсох дөрвөн дайчны хөшөөг суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудын сүлдийг байрлуулсан байна. Цогцолборыг бүтээх санаачилгыг Халимагийн "Улан-Хееч" үржүүлгийн үйлдвэрийн удирдлагууд гаргаж, тус улсын иргэд, бизнес эрхлэгчдийн хандив тусламжаар бүтээжээ.
Хөшөөний нээлтийг ёслолын ажиллагаа өнгөрөгч лхагва гарагт болсон байна.
Эх сурвалж: Asiarussia.ru
Г.Ананд
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.