Ерөнхийлөгч А. Дуда: Украины ирээдүйг украинчууд л шийдэх ёстой

Twitter Print
2022 оны 05-р сар 23-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Киевт хийсэн айлчлалынхаа үеэр Украины парламентад үг хэлсэн байна. Тэрээр ОХУ Украин руу довтолсноос хойш Украины парламентад үг хэлсэн гадаадын анхны төрийн тэргүүн болжээ. Тэрээр Дээд Радад хэлсэн үгэндээ Европыг "Оросын империализм"-аас хамгаалж буй явдалд Украин улсад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Польшийн Ерөнхийлөгч А. Дуда, "Украин улс эрх чөлөөний нүүр царай болсон." хэмээн онцолжээ. Тэрээр Украиныг Европын холбооны гишүүн болгохын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ амалж, зарим улс орнууд Киевийг ОХУ-аас тавьж буй нөхцлийг зөвшөөрч, буулт хийх ёстой хэмээн үзэж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн, Украины ирээдүйг зөвхөн украинчууд өөрсдөө л шийдэх ёстой гэдгийг онцолжээ.

ОХУ Украин руу халдсанаас хойш Польш улс Украины хамгийн тууштай дэмжигчдийн нэг болж, Украины сая сая дүрвэгсдийг хүлээн авч, зэвсэгт хүчинд нь танкууд болон пуужингийн систем зэргийг илгээсэн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.