
Токиогийн Олимпын наадамд баг тамирчдаа оролцуулаагүйн улмаас Олон Улсын Олимпын хорооноос Хойд Солонгосыг 2022 оны дуустал гишүүнчлэлээсээ хасчээ.
Ингэснээр Хойд Солонгос улс Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцох боломжгүй болж байгаа аж.
Хойд Солонгосын хувьд тамирчдаа коронавирусын халдварт өртөхөөс сэргийлэн Токиогийн Зуны Олимпын наадамд илгээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Түүнээс гадна ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдсэнээр Хойд Солонгосын талд гишүүнчлэлээс хасагдсан хугацаанд нь ямар нэг санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхгүй аж.
Тэрээр ОУОХ нь Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцох эрх бүхий Хойд Солонгосын баг тамирчидтай холбоотой шийдвэрийг гаргаж, Хойд Солонгосын Олимпын хороог гишүүнчлэлээс хасах хугацааг дахин харж үзэх эрхтэй байгууллага гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn