Эрдэс бодисгүйгээр бид эрүүл байх нь битгий хэл амьд байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдана

Twitter Print
2021 оны 07-р сар 18-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Эрдэс...

Бидний мэддэгээр эрүүл саруул амьдрахад олон төрлийн витамин хэрэгтэй байдаг. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Эрдэс бодисгүйгээр (минерал) бид эрүүл байх нь битгий хэл амьд байх уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Гэвч энэ нь витамин нэг их чухал биш, эрдэс бодис нь илүү чухал гэсэн үг огт биш шүү. Эрдэс давсгүйгээр витамин дангаараа хэрэггүй, витамингүйгээр эрдэс нь мөн адил ашиггүй юм. Тодруулж хэлбэл бид эрүүл бхад эрдэс давс, витамин, уураг, тослог, нүүрс ус бүгд л тодорхой хэмжээгээр, зөв тунгаар хэрэглэгдэх учиртай юмаа. Гэвч бид витамины тухай л түлхүү ярихаас биш, эрдэс бодисын тухайд нэг их анхаараад байдаггүй шиг санагдана.

Дээрхээс үүдэн дараагийн асуудал урган гарна. Хаанаас тэр эрдэс бодисоо олж авах вэ? Маргашгүй үнэн бол ямар ч жимс ногоо эрдэс давсыг өөрсдөө үүсгэдэггүй. Мэдээж жимснээс илүү ногоо эрдэс илүү агуулах учиртай. Жимс нь нүүрс ус, эслэг, витамин зэргийг агуулна. Харин ногоо нь илүү ихээр эрдэсээр бидний биеийг хангадаг. Дээр хэлсэн, ургамал өөрөө эрдэс давсыг үүсгэдэггүй гэж. Энэ нь тухайн ногоонд буй эрдэсийн агууламж төрөл хэмжээ нь хаана ургасан гэдгээс хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрсөн дэх эрдэсийн агууламж, чанараас дээр нь ургаж буй ургамалын чанар шууд хамаардаг.

Одоо цагт элдэв янзын зүйлс сонсогдох болжээ. Ямар ч байсан хятадад ногоочид нь өөрсдийн хэрэглэх ногоогоо тусад нь тарьдаг, зарахыгаа өөр талбайд ургуулдаг гэж олон хүн хараагүй ч сонссон байх. Одоо цагт химийн хүчтэй хорт бордоог хаа сайгүй л хэрэглэх болж. Тэдгээр нь ургамалыг хортон шавьжаас хамгаалдаг, хурдан ургуулдаг, удаан хадгалах боломжтой болгодог г.м олон үйлчилгээ үзүүлдэг боловч хүний биед хэр хортой гэдгийг хэн ч сонирхдоггүй. Гол учир нь ногоо жимсийг жингээр нь тооцож мөнгө төлж нийлүүлдэг болохоос биш, дотор нь байх ёстой эрдэс бодис зэрэг нь бна уу гэдгээр нь үнэлдэг, үнэ ханш нь тодорхойлогддог систем байхгүйгээс ийм болжээ. Хэр их бордоо хэрэглэнэ төдий чинээ уг ургамалд хэрэгтэй бодисууд нь үгүй болсон байдаг.

Signs of vitamin deficiencies you may be missing - Living Healthy

Тэгэхээр боломжтой нэг нь өөрсдөө хэрэглэх ногоогоо тариад хэрэглэж сурах нь хамгийн найдвартай. Даанч айл болгонд тийм бололцоо байхгүй. Тэгэхээр л манай нутагт бдаг олон янзын рашаан ус, ядаж л булгийн эрүүл ус хэрэглэж бвал ногооноос олж авч чадахгүй байгаа эрдэс давсаа тодорхой хэмжээгээр нөхөх учиртай.

Бас мэдүүштэй нэг зүйл бол ногооны шүүс шахаж ууж сурвал маш хэрэгтэй байдаг. Дэлгүүрт байгаа нийт ундаа шүүсний бараг 99% нь жимсний шүүс байдаг. Харин ногооны шүүс нүдний гэм дээ. Харин японы савалгаатай шүүс байсныг мэдэх юм байна. Гэхдээ миний хувьд нутгийн ногооноос өөрөө шүүс гаргахыг илүүд үзнэ.

Хамгийн энгийн жишээ гэхэд иод дутагдвал бамбайн өвчлөл үүсдэгийг хүн бүр л мэднэ. Гэхдээ үүнээр зогсохгүй. Маш олон эмгэг үүсдэг. Ганц жишээ хэлэхэд одоогоос 100 гаруй жилийн өмнө Нобелын шагналт эмч, витамин С-г 1928 онд гарган авсан эрдэмтэн Albert Szent-Györgyi дурдатгалдаа: Биднийг оюутан байхад иод нь KI (калийн иод) нь бүхий л өвчинд өгдөг универсалны эмд тооцогддог байлаа. Хэрхэн яаж үйлчилдгийг хэн ч мэддэггүй байв. Оюутнууд бид хэрвээ чи өвчтөнөө юу нь яагаад өвдсөнийг огт мэдэхгүй бол KI иод бичээд өгчихөд л болоо хэмээн ярьцгаадаг байсан" гэсэн байдаг.

За одоо зарим ногооны шүүс юунд хэрэгтэй байдаг талаар бага сага хэлье.

1. Хүрэн манжингийн шүүс. Цусыг эрүүлжүүлж төлжүүлдэг,цусны өвчинд хэрэглэдэг, бас шар луувангийн шүүстэй хамт хэрэглэхэд цөс, элэг, бөөрний чулууг уусгах чадалтай гэгддэг. Өдөрт 2 стакан ууна.

Энд маш чухал анхаарах зүйл бол хүрэн манжингаа аль болох эрүүл газар ургасныг сонгохыг хичээгээрэй. Учир нь хүрэн манжин нь хөрсөн дэх хорт бодис, бордоо зэргийг хамгийн ихээр өөртөө сорж авдаг ургамал. Тиймээс эрүүл бус газарт ургасан бол маш амархан харшил өгөх аюултай. Хамгийн зөв сонголт бол өөрсдөө тарих. Нэмж хэлэхэд энэ шүүс нь маш хүчтэй үйлчилдэг. Бараг л сэргээш мэт. Тиймээс зарим хүмүүс шинэ шүүсээ гаргаад 2-3 цаг таьж амрааж бгаад уух, эсвэл усаар шингэлж уухыг зөвлөдөг.

2.Шар луувангийн шүүс. А,В1,В2,В12,РР,К,Е вит-ууд агуулдаг. Шүд хумс үсийг бэхжүүлдэг. Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлааг анагаана. Биеийн эсэргүүцэл сайжруулна. Нүд болон хоолойнд онцгой сайн.

3.Байцааны шүүс. С, В бүлгийн вит-ууд, К,РР агуулна. Ходоод улайлт гэдэсний шархлаа, шамбарам зэрэгт сайн. Даралт буулгана. Судасны хана цэвэрлэнэ. Тураана. Бамбай булчирхайд ууна.

Байцааны шүүс нь биеийн өөхийг сайн задалдаг учир тураах үйлчилгээ үзүүлдэг. Анхаарах зүйл: Уусны дараа гэдэс дүүрэн, хий гарах магадлалтай. Тэгэх юм бол уухаа хэсэг зогсооно.

4.Төмсний шүүс. Вит С, В хүхэр,фосфор, кали зэргийг агуулна. Бие дэх хорт бактерийг устгана. Хоол боловсруулах эрхтний үйл аж.гааг сайжруулна. Бамбайг эрүүлжүүлнэ. Арьс цэвэршүүлж батга толбыг арилгана. Ходоодны шархыг анагаана. Үүний тулд өглөө өлөн элгэн дээрээ 100мл шинэ шахсан төмсний (түүхий) шүүс ууна. Уугаад 30 мин хэвтэнэ. Хэвтэхдээ ходоодон дээрээ бүлээн жин тавина. Ийм бдлаар 10-14 хоног ууна. Толгой хүчтэй өвдвөл 100 мл шинэ шахсан төмсний шүүс ууна. Хүчтэй эм ууж биеэ хордуулснаас хамаагүй дээр.

5.Өргөст хэмхийн шүүс. Энэ бол хамгийн сайн шээс хөөх үйлчилгээтэй натурал эд. Үс ургалтыг сайжруулдаг. 40% кали, 10% сод, 7.5% кальци, 20% фосфор агуулдаг. Цусны даралт ихэддэг өвчтэй хүмүүст калийн өндөр агууламж нь маш сайн нөлөөлдөг. Үс болон хумсны бүтцийг сайжруулдаг.

Гэх мэтээр хүнсний ногоо болгон л тодорхой төрлийн ашигтай бодис эрдэс агуулдаг. Мэдээж дээрх жишээнүүд дандаа түүхий ногооноос гаргасан шүсний агууламж үйлдэлийн тухай хэлсэн. Харин хамгийн гол нь тэр ногоонууд чинь эрүүл байх нь, ямар ч химийн бордоо хэрэглээгүй эрүүл хөрсөнд ургасан байх нь хамгийн гол нөхцөл нь юм шүү. Найдвартай эх үүсвэрээс авах, эргэлзэж бгаа тохиолдолд өөрсдөө тарих.. ийм л сонголт үлдэж байх шив дээ. Хашаандаа эко ногоо тарьцгаая.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.