Би эх орныхоо энд байна

Twitter Print
2014 оны 09-р сар 23-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

“Та эх орныхоо хаана байна вэ?”

Энэ энгийн асуултад Та юу гэж хариулах вэ? Эх орныхоо зүрхэн тушаа орших нийслэл Улаанбаатар хотод, эс бөгөөс хүчит давлагаа нь хөөсрөн шуугих Хөвсгөл нуурын эрэгт,аль эсвэл элсэн манхан нь нар даган нүүх тэмээн сүргийн говь нутагт хэмээн Монгол орныхоо өнцөг булан бүрийг дурдан хариулах байх. 

Тэгвэл “Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам” болон “National Geographic Traveler Монгол” сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэсэн гэрэл зургийн намрын аяныг Монгол орон даяар зарлаж байна. 

Энэхүү аяны дүрэм их энгийн. “Би эх орныхоо энд байна” гэсэн бичигтэйгээр эх орныхоо аль нэг газар зургаа авахуулан БОНХЯ-ны фэйсбүүк хуудас (facebook.com/mne) юмуу into@nationalgeographic.mn хаяг руу илгээнэ үү. 

Зураг хүлээн авах хугацаа? 

2014 оны 9-р сарын 5-11-05 хүртэл.

Шагнал

Аянд бүтээлчээр, шинэлэгээр оролцсон гурван ялагч National Geographic Монгол сэтгүүлийн өнөөг хүртэлх бүх дугаар +гарын бэлэг+ Монгол Улсын Улаан номыг бэлгэнд авна. 

 

Одоо яах вэ?

Зургаа илгээх л үлдлээ. Тиймээс ойрын өдрүүдэд аялалд гарах гэж буй бол уриа үгээ хэвлэж аваад цүнхэндээ хийх ээ мартаж болохгүй шүү.

Эх орныхоо хамгийн өндөр, эс бөгөөс хамгийн нам дор газраас элэг нэгтнүүдтэйгээ мэндчилэх ер бусын сонирхолтой хийгээд бахархал төрүүлэм боломжийг бүү алдаарай.

www.mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.