Шээсний өнгөөр шинжихүй

Twitter Print
2020 оны 10-р сар 18-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Та ер нь шээсний өнгөө ажигладаг уу? Ямар өнгөтэй шээсийг аюултай гээд эмчид хандахаар болдог вэ?

Шээсний 95% ус , бусад хлор, магни, креатинин, шээсний хүчил зэрэг бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн, нянгийн хор агуулсан байдаг. Шээсний өнгийг урохром, урозейн, уроэритин зэрэг будагч бодисууд бүрэлдүүлдэг учраас эрүүл хүний шээс сүрлэн шар өнгөтэй байдаг.

Шээсний өнгөний талаар авч үзэхэд:

• Их ус ууссан үед шээсний өнгө ус шиг хүртэл өнгөтэй болж болно. Мөн зарим тохиолдолд жишээ нь бөөрний архаг дутагдалтай эхэн үед их шээж болохыг анхаарах хэрэгтэй байдаг шүү. Шингэн их хэрэглэсэн, шээлгэх эм ууссан, бөөрний архаг дутагдлын, чихрийн шижин, гэх мэт өвчний үед ус шиг өнгөгүй болно.

• Шар өнгөтэй шээс нь ихэвчлэн аминдэм их уусан үед эсвэл шингэн бага уусныг илтгэнэ.

• Шар ногоон өнгөтэй бол элэг цөсний эмгэгийн үед илэрнэ.

• Улбар шар өнгөтэй байвал мөн шээс нь хөөстэй байвал бөөр өвдсөнийг илтгэнэ.

• Өтгөн хар цай бөөр давсагны үрэвсэл, халууралт, шингэн алдалт, суулгалтын үед гарна. Хүрэн манжин их идсэн үед эсвэл бөөр, давсагны чулуу байгааг илтгэнэ.

• Зарим төрлийн в аминдэм, фурагин, 5-нок, рифамицин зэрэг эм хэрэглэж байгаа үед шээс улаан шар, хлорхин, рибофлавинд тод шар, ацетилсалицилийн хүчилд ягаавтар туяатай болдог. Антигрипин уусан үед шээс улаан хүрэн өнгөтэй болдгийг анхаараарай.

Эх сурвалж: Himalaya mongolia

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.