Энэтхэгийн Засгийн газрын бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Twitter Print
2022 оны 02-р сар 18-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/114797 холбоосоор авах боломжтой.

Тодруулах зүйлийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны reception.ulaan@mea.gov.in хаяг pуу и-мэйл бичих эсвэл 70132248/70132249 утсаар авна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/.

Эх сурвалж: БШУЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.