Муу дүн авахаас дор юм гэж байдаг

Twitter Print
2023 оны 05-р сар 01-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

(Өсвөр насны хүүгийн аав ээждээ бичсэн захидал)

Хичээлийн сүүлийн өдөр. Нэгэн эцэг, хүүгийнхээ өрөөний хажуугаар өнгөрөхдөө хаалгаар нь шагайж харвал хүү нь өрөөгөө цэвэрлэж, тэр бүү хэл ороо хураажээ. Яг л хамаг юмаа аваад гэрээсээ яваад өгсөн мэт. Ширээн дээр “Аавд” хэмээн хаягласан дугтуйтай захидал байгаа нь таамгийг нь батлах мэт санагдсанд эцгийн сэтгэл сэрдхийв.

Тэрээр ширээ рүү дөхөж очин захидлыг шүүрч аваад чичирсэн гараараа задалж үзвэл:

“Хайрт аав минь,

Найз бүсгүйгээ дагаад орон гэрээ орхин явлаа гэдгээ бичгээр мэдэгдэхээс өөр арга байсангүй. Ээж та хоёрыг бөөн юм болно гэдгийг мэдэж байгаа болохоор тэр. Би найз бүсгүйдээ их хайртай. Түүний энд тэндгүй хийлгэсэн пирсинг, шивээс, байкер хувцаслалт, мөн надаас олон насаар эгч гэдгээс нь болоод ээж та хоёр бидний харилцааг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ асуудал дан ганц бидний хайр сэтгэлд байгаа юм биш. Найз бүсгүй маань бие давхар болсон.

Түүнийг минь Сара гэдэг. Хамтдаа бид сайхан амьдарна гэдэгт тэр итгэлтэй байгаа. Түүнд өөрийн гэсэн жижигхэн вагончик (ой модонд байдаг гэсэн), мөн энэ өвөлдөө хангалттай түлэх түлээ бий. Бид хоёр олон хүүхэдтэй болно гэж ярилцаж байгаа. Марихуан хүмүүсийн ярьдаг шиг хортой биш гэдгийг би Сарагаас мэдэж авсан. Бид хоёр марихуан тарьж борлуулах бодолтой байгаа. Тэгээд олсон мөнгөөрөө кокаин (бага тунгаар хэрэглэхэд хоргүй гэсэн) авч байх юм. Тэр болтол ХДХВ-ийн эсрэг эмчилгээ хурдан гараасай хэмээн залбирах болно. Сараг эдгээхийн тулд шүү дээ.

Хүүдээ санаа зовох хэрэггүй. Хүү нь 15 хүрч амиа аваад явчихтайгаа болсон. Нэг өдөр Сара бид хоёр ач нарыг чинь дагуулан та хоёр дээрээ зочлон ирнэ.

Тандаа хайртай шүү,

Хүү Жошуа чинь

P.S. Би Жейсоныд байна. Зүгээр л хичээлдээ муу дүн (гал тогооны ширээн дээр миний дүнгийн захидал бий, үзээрэй) авахаас дор юм зөндөө байдаг гэдгийг танд сануулахын тулд би дээрх түүхийг санаанаасаа зохиосон юм. Тайвширсныхаа дараа залгаарай. Ээж та хоёртоо хайртай шүү!” гэсэн байлаа.

Эх сурвалж: F4B

Өлзийбатын Уянга 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.