Новак Жокович дэлхийн чансааны найм Итали теннисчин Маттео Берретиниг ялж хагас шигшээд шалгарлаа

Twitter Print
2021 оны 09-р сар 09-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

НОВАК ЖОКОВИЧ: "БИ ТЕННИСИЙГ ӨӨР ТҮВШИНД ТОГЛОЛОО”

Хатуу талбайн хааныг тодруулах Америкийн нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн чансааны номер 1 Жокович эрэгтэй ганцаарчилсан хагас шигшээ шатанд шалгарч Александр Зверевтэй таарлаа.

Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд тоглох тамирчид тодорлоо.

Тус тэмцээнд гурвантаа түрүүлсэн Новак Жокович дэлхийн чансааны найм Итали теннисчин Маттео Берретиниг ялж хагас шигшээд шалгарлаа. Өрсөлдөөнтэй тоглолт 5-7, 6-2, 6-2, 6-3 харьцаатай өндөрлсөн юм. Жокович тоглолтын дараа "Энэ бол гайхалтай тоглолт байсан. Талбай дээр болон талбайгаас гадуур ч маш их энерги зарцуулдаг. Эхний сетийг алдахдаа би үүнийг мартаад цаашаа явж чадсан. Хоёр дахь сет эхэлснээс хойш би өө сэвгүй тоглолтыг үзүүлсэн. Би теннисийг өөр түвшинд тоглолоо. Энэ тэмцээн оролцож байсан хамгийн шилдэг гурван сет байлаа.” гэжээ.

Жокович одоо хагас шигшээд Александр Зверевтэй тоглож, хуанлийн Их Дуулгын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээх болно. Учир тэр энэ тэмцээнд түрүүлвэл энэ жилийн дөрвөн их дуулгад бүгдэд нь нэг жил түрүүлсэн амжилтыг үзүүлэх болно. Тэрээр энэ талаараа “Би энэ тухай бодохыг хүсэхгүй байна. Зөвхөн дараагийн тоглолтод анхаарлаа хандуулж байна. Алхам алхмаар явах болно" хэмээн өгүүлжээ.

Харин тэднийн нөгөө талд Дэлхийн чансааны хоёр бичигдэж буй Данийл Медведев, Канадын залуу од Феликс Огер-Алиассимтай өрсөлдөнө.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.