
Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх,тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл цусанд агуулагдах улаан эсийн хэмжээ олширч, нарийхаан судсаар чөлөөтэй урсаад л биеийнхээ бүх хэсгэт очиж тэжээлээ өгөөд л эргэлдэж байх ёстой цус маань тэр үүргээ биелүүлэхэд өтгөн зууралдсан дээрээс нь судасны хананд нь баахан наалдсан нөгөө өөх тоснууд садаа болоод чөлөөтэй урсахад нь хэцүү болно гэсэн үг.
Тэгээд төсөөлөөд бодохоор яавал цус аа бид нар шингэлж чадах бол?
1. Мэдээж өтгөн болчихсон дотор нь агуулагдаж байгаа дүрс элементүүд нь олширчихсон байгаа юм чинь шингэн хэсгийг нь нэмээд өгвөл цус бас шингэрч болно. Энэ нь усаа хангалттай уугаарай гэсэн үг.
2. Судасны хананд нь баахан хэрэггүй өөх тос наалдчихсан цус урсахад төвөг үүсгээд байгаа тэр өөх тосыг арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд омега3, крил ойл уух хэрэгтэй.
3. Тэр цусыг шахаж байгаа эрхтэнээ илүү хүчтэйгээр, ядраахгүйгээр шахуулахын тулд зүрхний тэжээл болох Q10-аа уух хэрэгтэй.
4. Дасгал хийгээд, агаарт сайхан алхаад өгвөл цусанд очих хүчилтөрөгч нэмэгдээд таны толгой өвдөөд байгаа, зүрхээр хатгаад байгаа гэх мэт хүчилтөрөгчийн дутагдалын үед илэрдэг зовиурууд арилна аа л гэсэн үг.
Ч.Байгаль
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.