Өвдгөнд яагаад яс ургадаг вэ?

Twitter Print
2020 оны 05-р сар 19-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Өвдгөнд яс ургах гэж хэлж сурсан энэ өвчнийг остеоартрит гэж нэрлэнэ. Өвдөгний үений тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс, мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, эвдэрч, зах ирмэгээр нь ясан ургацгууд ургахыг хэлж байгаа юм.

Энэ үед үений зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, үе, үений хүүдийн архаг үрэвсэл хүндрэн, шар ус хурж, ясны өнгөц, гүн давхрага сийрэгжин хөндий үүсдэг.

Өвдгөнд яс ургахад нөлөөлөх хүчин зүйлс:

Таргалалт

Хөдөлгөөний дутагдал

Насжилт

Гэмтэл, бичил хугарал

Цэвэршилт

Өвдгөнд яс дөнгөж ургаж эхлэхэд үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулж, тэжээлээр хангах нь хамгийн чухал юм.

Дээрх зурагт остеоартрит өвчний 4 үе шатыг харуулсан байна

1, 2-р үе шатанд эмийн эмчилгээ үр дүнтэй бөгөөд бүрэн эдгэрэх боломжтой

3-р үед эмийн эмчилгээ хийхэд хугацаа удаан шаардагдаж, сэргээн засах эмчилгээтэй хавсран эмчилнэ

4-р үед эмийн эмчилгээ нь цаашид даамжирч, хүндрэхээс сэргийлнэ Энэ үед мэс засал эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг.

Өвдөгний яс ургалт болон зөөлөн эдийн хатуурал, нимгэрэл нь ихэвчлэн хавсран илрэх ба дараах шинж тэмдэг илэрдэг:

- Өвдөлт: шатаар өгсөж уруудах болон бусад хөдөлгөөн хийх, явах үед ихэвчлэн илэрнэ. Амарч байгаа тохиолдолд өвдөлт багасана.

- Хөшиж өвдөх: хөлөө амраасны дараа илрэх ба бага зэрэг хөдөлгөөн хийсний дараа зовиур багасна.

- Шажигнаж дуугарах: Хөдөлгөөн хийх үед өвдөгний үеэр шажигнаж дуу гарна.

- Хавирах: Хөдөлгөөн хийх үед үе дотор хавирах мэт мэдрэгдэж өвдөнө.

- Хавагнах: Өвдөгний үеэр хатуу болон зөөлөн байдлаар хавагнана.

Мөн озон эмчилгээгээр өвдөгний болон бусад яс ургалтыг арилгаж, үе хоорондын зөөлөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулдаг.

Ургасан илүүдэл яс нь хүний биеийн яснаас бүтцээрээ өөр тул озон нь зөвхөн ургасан ясыг хайлуулна.

Эх сурвалж: Natures Aid 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.