Хамгаалалтын ажилтан /сургамжит өгүүллэг/

Twitter Print
2019 оны 12-р сар 17-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Мах боловсруулах үйлдвэрт ажилладаг нэгэн эмэгтэй ажлаа дууссаны дараа нэгэн зүйл шалгахаар хөлдөөгч том өрөө рүү оржээ.

Азгүй явдал тохиож хөлдөөгчийн хаалга хаагдаж дотроосоо онгойх ямарч боломжгүй болсон байв.Бүсгүй хичнээн хаалга нүдэж, хашгирч орилсон боловч хэн ч түүнийг сонссонгүй. Хүмүүс хэдий нь ажлаа тараад харихаар одоцгоосон байлаа. 5 цагийн дараа хөлдөж үхэхийн даваан дээр хаалга нээгдэж хамгаалалтын ажилтан түүнийг хөлдөж үхэх аюулаас аварчээ. Хөлдөөх өрөөнд түүнийг цоожилогдсон гэдгийг хэрхэн мэдсэн талаар асуухад хамгаалалтын ажилтан:

“Би энэ үйлдвэрт 30 жил ажиллаж байна. Зуу эуун ажилчид өдөр бүр орж гарч байдаг. Харин чи өглөө бүр сайн уу гэж мэндэлдэг, орой бүр баяртай гэж салдаг цөөн хүмүүсийн нэг билээ. Ихэнх хүмүүс намайг үл тоодог.Өнөө өглөө ажилдаа ирэхдээ чи бусад өдрүүдтэй нэгэн адил надтай мэндлээд орсон шүү дээ. Харин орой ажил тарахад чиний “баяртай, маргааш уулзъя” гэдэг цоглог хоолой сонсогдоогүй юм. Тиймээс, би үйлдвэрийн эргэн тойрныг шалгахаар шийдсэн юм. Би өдөр бүр чиний “сайн уу”, “баяртай” гэж хэлэхийг хүлээдэг. Учир нь намайг хэн нэгэн гэдгийг сануулдаг.Салах ёс өнөөдөр гүйцэтгээгүй болохоор чинь ямар нэгэн юм болжээ гэдгийг мэдээд чамайг хаа сайгүй хайсан юмаа” гэж хариуллаа.

Эргэн тойрныхноо хайрла, хүндэл. Өдөр бүр зам огтолцдог өрөөл бусдад нөлөө үзүүлэхийг хичээ. Маргааш юу авчрахыг чи хэзээ ч мэдэхгүй.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.