
Токио-2020 олимпийн наадмын 5000 метрийн төрөлд оролцох эрхээ хасуулсан 28 настай Франкина Ниянсаба Цюрих хотод болсон даймонд лигийн тэмцээнд 5000 метрийн зайд түрүүлжээ. Түүний ардаас дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Обири оржээ.
Бурунди улсын тамирчин Франкине Ниянсаба Цюрих хотод болсон даймонд лигийн 5000 метрийн зайд Кенийн Обириг ялсны дараагаар "хийх ёстой зүйлээ хийсэн" гэж хэлжээ. Токио-2020 олимпын наадмын 5000 метрийн төрөлд оролцох эрхээ хасуулсан 28 настай тэрбээр 14: 28.98-ийн амжилтаар ялалт байгуулж хүчтэй гэдгээ харууллаа. Ниянсаба өмнө нь 800 м -ийн төрөлд уралддаг байсан ч 2018 онд тестостерон дааврын хязгаарлалтыг гарч ирснээр 5000 м-ийн зайд уралдах болсон юм.
Тэрээр энэ талаараа “Би өөрийн уралддаг зайгаа сольсноос хойш олон зүйлийг одоо хүртэл сурсаар байна. Би хийх ёстой зүйлээ л хийсэн хэмээжээ. 2018 онд Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбоо тестостероны хэмжээ ердийн хэмжээнээс өндөр эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт оруулах эм хэрэглэх, эсвэл 400 м-ээс дотогш зайд уралдахыг нь хориглосон шинэ журам гаргажээ. Үүнээс өмнө Ниянсаба 800 метрийн зайд дэлхийн болон олимпын мөнгөн медаль хүртжээ.
Тэрээр Цюрих хотын хамгийн том талбайг тойрсон зам дээр дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Обиригийн өмнө орж түрүүлснийхээ дараа "Би 800 метрийн гүйгч биш, Холын зайн гүйгч. Би тэмцээний ихэнх хэсгийг ардаа орхисон. Энэ бол миний тактик. Надад маш их тэсвэр хатуужил, шийдэмгий байдал бий." гэж хэлсэн байна.
Мөн энэ өдөр Цюрих хотноо дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Райан Кроузер 22.67 метрийн амжилтаар нутаг нэг Жо Ковачыг зээрэнцэг шидэлтийн төрөлд буулган авч даймонд лигийн анхны түрүүгээ авлаа.
Тэгвэл өндрийн үсрэлтийн төрөлд Их Британийн Жазмин Сойерс 6.90 метрийн амжилтыг үзүүлснээр түрүүлжээ.
Өнөөдөр Цюрихийн Летцигрунд цэнгэлдэх хүрээлэнд даймонд Лигийн финалын хоёр дахь өдрийн өрсөлдөөнүүд болох бөгөөд Их Британийн тамирчин Дина Ашер-Смит олимпийн аварга Элейн Томпсон-Хера нарын оролцох 100 метрийн уралдаан явагдана.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.