Кембрижээр хичээллэдэг хүүхэдтэй эцэг эхчүүдийн түгээмэл асуултын хариу

Twitter Print
2022 оны 10-р сар 20-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Кембрижээр хичээллэдэг хүүхэдтэй хүмүүсийн нэлээд их асуудаг асуултад хариулж бичлээ.

Дээд сургуульд элсэхэд IGCSE хэрэгтэй байдаг уу? - Тийм ээ.

Хамгийн цөөхөн нь 5 хичээл С болон түүнээс дээш дүнтэй байх.

Английн хувьд ахлах сургуулийн төрөл хэлбэр өөр учраас дараах маягтай.

Sixth form schools at least 6 GCSE subjects at C or above

Independent schools at least 10 GCSE subjects at B or above

Compulsory subjects are Math, English and Science.

Тэгэхээр хүүхэд чинь IGCSE түвшинд 6-8 хичээлийн төвөггүй үзээд В болон түүнээс дээш дүн голдуу авчихаад байвал А левел асуудалгүй юм гэж ойлгож болно.

Харин түүнийг чадахгүй чадахад хэцүү хэрэггүй юм шиг санагдаад байвал анхаарах зүйл нь:

1. Бүтээмж - ямар бүтээмжтэй хүн бэ гэдгээ ойлгох, зорилготой, цагийн төлөвлөлттэй хөдөлмөрлөж сурах

2. Бүтээмжид хамгийн сөргөөр нөлөөлж буй зүйлсээ засахад цаг хичээл зүтгэл гаргах, давуу талуудаа мэдэрч хичээлээ сонгох

3. Сэтгэлийн хаттай байх. Зүгээр сууж байгаа эсвэл өөрөөс нь хэд дахин бага ачаалалтай хүмүүстэй харьцуулж өөрийгөө өрөвдөхөө болих. Зорилго чинь тэдэнтэй харьцуулшгүй өндөр бол зам нь бас төдий чинээ бартаатай гэдгийг ойлгох

4. Ямар ч завгүй ачаалалтай байсан бие бялдар эрүүл мэнд, авьяас чадвараа, хөгжүүлэх сайн санааны ажил зэргийг хийхэд тогтмол цаг гаргаж сурах. Энэ нь сэтгэл санаа, бүтээмж, амжилтад шууд нөлөөлөх учраас чухалчилж үзэх хэрэгтэй

5. Эцэст нь аливаа амжилтад хүрэх амар хялбар замыг биш харин, зөв замыг сонгох нь чухал. Цөөн хичээл үзээд сайн дүн авах, олон хичээл үзээд муу дүн авах гэдэг нь хичээлийн тооноос болоод байна уу чиний чадал, чансаа хичээл зүтгэлээс болж байна уу гэдгийг ялгах нь чухал. Уг нь олон хичээлийг үзэж сайн шалгагдах боломжтой хөтөлбөр шүү.

А левелийн тухай дараагийн удаад бичнэ.

Норовсамбуугийн Нарантуяа

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.