151 сая төгрөгийн өртөгтэй талбайн хамгаалалтын чулуунуудыг буцаан авчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 21-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатарын талбайг тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. 

"Чулуун хаалтыг иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хийсэн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь хариуцан ажиллах үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргасны дагуу Монгол компани гүйцэтгэсэн. Энэ дагуу Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн" гэх тайлбарыг НЗДТГ-аас хийсэн.  

Тэгвэл урд шөнө тус чулуунуудыг буцаан хураан авсан байна. 

төв талбайг чулуу зурган илэрцүүд

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.