Таро Коно Японы Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр байна

Twitter Print
2021 оны 09-р сар 13-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Японы Коронавирусын эсрэг вакцинжуулалтын ажлыг хариуцсан сайд Таро Коно олон нийтийн санал асуулгын дүнгээр Японы эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлал бүхий нэр дэвшигч болжээ.

Либерал Ардчилсан намын тэргүүн энэ сарын 29-нд сонгогдох ба тус намын даргаар сонгогдсон нэр дэвшигч нь Японы Ерөнхий сайдын албан тушаалд давхар томилогдох юм.

Японы эрх баригч намын тэргүүнийг сонгох санал хураалтанд зөвхөн тус намыг анх үндэслэн байгуулсан гишүүд болон тус намаас парламентад сууж буй гишүүд оролцох ба намын шинэ дарга энэ оны сүүлээр болох сонгуульд намаа удирдан чиглүүлэх юм.

Японы Асахи Дэйли сониноос өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулсан иргэдийн санал асуулгад нийт оролцогсдын 33 хувь нь Таро Коног Либерал Ардчилсан намын шинэ даргад томилоход хамгийн тохиромжтой нэр дэвшигч хэмээн хариулсан бол 16 хувь нь Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, 14 хувь нь Гадаад хэргийн сайд асан Фүмио Кишидад саналаа өгчээ.

Энэ сарын эхээр Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн билээ. Түүний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Япон улсыг удирдсан ч коронавирусын халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор ид түүнийг дэмжигчдын тоо буурсаар байсан юм.

Түүнээс гадна Асахи Дэйли сонины судалгаанд оролцогсдын 58 хувь нь Либерал Ардчилсан намын шинэ тэргүүн өмнөх дарга нар болох Ёшихидэ Суга болон Шинзо Абэ нарын бодлогыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Никкей өдөр тутмын сонингоос явуулсан яг адил санал асуулгад оролцогсдын 27 хувь нь Таро Коног Либерал Ардчилсан намын шинэ даргын албан тушаалд суухад хамгийн тохиромжтой хэмээн хариулжээ.

Таро Коно болон Фүмио Кишида нар намын даргад нэр дэвшиж буйгаа алыан ёсоор зарлаад байгаа ба Шигэрү Ишибагийн зүгээс ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.