
Хятадууд… Юу ч хийж, яаж ч магадгүй адын зан чанар тэдэнд л байдаг байх. Дөрвөн хөлтэй л бол ширээнээс бусдыг нь иддэг хэмээн тэдний ярьдаг нь үнэн аж. Тухайлбал тэдний идшиндээ хэрэглэх гэж тээвэрлэж явсан 1000 муур авто ослын улмаас “үхэх” дөхсөн хэрэг явдал саяхан гарсан байна. Хуньань хязгаарын Чанша хот орох авто зам дээр уг осол болоход ачааны тэрэгний тэвш дүүртэл өрсөн модон хайрцагнууд дотор өлсөж хялайх дөхсөн муурнууд байсныг хэвлэл мэдээллийнхэн илрүүлжээ. Тэдгээр муурнуудыг Гуандун оруулж зоогийн газар нийлүүлэх ёстой байсан аж.
Амьтанд хайртай барууныханд бол тун ойлгомжгүй уг харгис явдал Хятадад бол нэгэнт дасал болсон, байдаг л энгийн зүйл бөгөөд зүүн өмнөд хэсгийн нутаг оронд бүр газар авсан үзэгдэл гэнэ. Азийн амьтдыг хамгаалах нийгэмлэгээс мэдээлсэнээр, иймэрхүү явдал улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүн амын орлоготой холбоотой бөгөөд муур зэрэг хачин сонин амьтдаар бэлтгэсэн тансаг зоогоор тэд гүнцэг барих сонирхолтой байдаг гэнэ.
Жилдээ Хятадууд дөрвөн сая муур идэж бардаг бол энэ хэрэгцээг хангахын тулд хөдөө тосгоны тариачид зориуд муур үржүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. Гэвч Хятадуудын эл тансаг зоогийн ихэнхи “түүхий эд” зам зуураа үхэж хорогддог бол үлдсэн хэсгийг нь зоогийн газрын гадаа орой бүр үзүүлэн болгон тавьж үйлчлүүлэгсэддээ “барин тавин” сонгох боломж өгдөг ажээ. Хятадууд гэхдээ муурын нялх зулзага огт иддэггүй, учир нь нялх амьтны хараал хүрч, ёр уддаг гэж үздэг болохоор ой хүртэл нь өсгөж байгаад чад хийлгэдэг байна.
Орон нутгийн амьтдыг хамгаалах нийгэмлэгээс осолд орсон амьтдыг эмнэлэгт хүргэсэн байна.
Осол гарсан газар муурнууд бүтэн нэг хоног болоход нутгийн иргэд мэдээгүй байжээ.
Олонхи муурнууд ослын газар нүд аньсан байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505