
ДАВС ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Дэлхий дээр олон төрлийн давс байдаг бөгөөд хоол хүнсэнд хамгийн тохиромжтой нь орчин үеийн шинжлэх ухаанд хлорт натри / NaCl / гэж үздэг бөгөөд эл амтыг бид шорвог, давсархаг гэдэг. Дорнын анагаах ухаанд давсыг олон төрөлд авч үзсэн.
Үүнд: Жаца, жамца, жэянца, харуца, руаца, талца, зэца, цала, ваца, завруца, сэца гэсэн давснууд байх бөгөөд эдгээр давс бүгд өөр өөрийн гэсэн тус эрдэмтэй.
Давсанд чухал хэрэгтэй тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал зэргийг төлжүүлэх, эрүүл тэнцвэртэй байхад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Давслаг амт хий, бадган өвчнийг дарна.
Бие махбодын илчийг үүсгэж, дуршилыг нээдэг.
Жаца давс нь хордлого тайлна, элдэв хорхой өвчин, судасны шалтгаантай өвчнүүдийн үед тустай.
Жамц давс хий дарна, хоол шингээлтийг сайжруулж галын илчийг тэтгэнэ, цанхайж дүүрэх, суулгах, хордлого, эс шингэх, ходоодны хүйтэн өвчний үед тустай.
Жэянца давс нүдний өвчинд сайн.
Харуца, завруца тунгалаг цөвийн ил-чийг үүсгэдэг бөгөөд бодисын солилцоонд чухал нөлөөтэй.
Хаван, гэдэс дүүрэх, цанхайх зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд илүүтэй сайн.
Раца давс бол олгой, нарийн гэдэс, цөс, умай, давсаг, ходоод зэрэг сав эрхтэний өвчлөлүүдийн үед тустай.
Зэца давс цус, шархны шар усыг эмчлэхэд тустай.
Ваца давс бамбайн өвчинд тустай байдаг.
Манбадацан эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.