Катарын бүсгүйчүүд тоглохоос татгалзаж Монголд техникийн ялалт өглөө

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Монголчууд өндөр амжилт гаргаж одоогийн байдлаар 4 алт, 3 мөнгө, 6 хүрэл, нийт 13 медальтай багийн дүнгээр 34 орноос тавдугаар байрт явж байгаа аж. Манай эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг хоёрдугаар шатны эхний тоглолтоо Йордантай хийж 83:74-өөр хожсон аж. Харин өнөөдөр тэмцээнийг зохион байгуулагч оронтой тоглоно.

Хэрэв БНСУ-ыг хожиж чадвал шөвгийн наймд шалгарч цаашид медаль хүртэх боломжтой юм. Эмэгтэй шигшээ багийн хувьд олон улсын тэмцээний туршлага бага ч тун сайн өрсөлдөж байгааг мэргэжилтнүүд үнэлж байна. Тэд эхний тоглолтоо Хонгконгтой хийж хоёрхон онооны зөрүүтэй хожигдсон. Өнөөдөр хоёр дахь тоглолтоо Катарын эсрэг хийх байсан ч тус улсын бүсгүйчүүд толгойны алчуураа /гивлүүр/ авахаас татгалзалж зохион байгуулагчид Монголын шигшээд ялалтыг өгчээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмэнд тамирчид 5 см хүртэл кисттэй тоглохыг зөвшөөрдөг. Энэ нь тамирчдыг шашин шүтлэгээр нь гадуурхаагүй бөгөөд аюулгүй байдлын үүндээс кисттэй тоглохыг зөвшөөрдөг аж. Харин толгойндоо өөр зүйл өмсөж тоглохыг нь хориглодог юм. Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ тамирчид маргааш Казахстантай тоглох бол энэ сарын 26-нд Непалийн бүсгүйчүүдтэй учраа таарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.