Бяцхан бүжигчид Дубайн нээлттэй тэмцээнд хоёр, гуравдугаар байр эзэлжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 18-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулсан Дэлхийн бүжгийн спортын холбооны Дубайн нээлттэй тэмцээний “Дубайн бүжгийн долоо хоног” өнөөдөр өндөрлөж байна.

Тус тэмцээнд Монгол, Итали, Испани, Франц, ОХУ, Украин, Чех, Австри, Словени, Словак, Беларусь, Молдав, Ирланд, Дани, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Хонконг, Сингапур зэрэг орны 600 орчим тамирчин оролцжээ. Энэхүү нээлттэй тэмцээний “Хүүхэд-1” насны ангилалд “UB dance” клубийн тамирчин А.Баясгалан, Б.Хосболор нар оролцож зургаан бүжиг буюу латин бүжгийн төрөлд гуравдугаар байр, стандарт бүжгийн төрөлд дэд байрт тус тус шалгарсан байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.