Дэлхийн хүчирхэг гурван эмэгтэй - Коко Шанель

Twitter Print
2021 оны 01-р сар 10-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

1883 онд Францын Сеймурт төрөхийн хүндрэлээс болж нэгэн бүсгүй нас барахад үлдсэн охин нь Шанель байв. Түүний аав ч охиныг 6 настайд хорвоог орхин одоход сүмийн асрамжийн газар хүмүүжихээр ирсэн байлаа.

1971 оны 1 сарын 10 нд 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд түүний хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөнд эзэн байхгүй байсан гэдэг. Тэрээр гэрээслэл ч үлдээгээгүй зүрхний хурц дутагдлаар Английн Рич зочид буудалд нас барсан билээ. Түүний нэр Габриэль Бонёр Шанель анхны мэргэжил эмнэлгийн сувилагч байв.

Амьдарч хүмүүжсэн сүмийнхээ асрамжийн газарт туслахаар бүсгүй цагаан хэрэглэлийн жижигхэн дэлгүүр ажиллуулдаг байлаа. Түүний зэрэгцээ дуулж бүжиглэж явсаар 22 насандаа цэргийн офицер баян чинээлэг Этьен Бальзантай учирсан юм. Гэвч төдийлөн удаан ханьлаагүй тэд салсны дараахан Англи залуу Артур Капел учирч 1910 онд түүнд малгайны дэлгүүр нээж өгсөн байдаг. Дэлхийн 2 р дайн эхэлж амжилт олж байсан бизнесээ хаан Швейцарь луу дүрвэв.

Олон бодит үйл явдлаар дүүрэн ч тэрээр 1953 онд л өөрийн гэх салоноо Парист нээсэн билээ. Түүнийг нас эцэслэхэд 1965 оноос хойш компанийн ерөнхий зөвлөх, модель байсан Пьер Вертхаймер- Жак удирдлагыг өөрийн гарт шилжүүлж авсан бөгөөд 1983 оноос Карл Лагерфельд өнөө хүртэл тэргүүлж байгаа билээ. Коко шанелийн жилийн эргэлт 1,089 тэрбум доллар. Түүний зохион бүтээсэн Шанель5, ханцуйгүй богино хар даашинз, хэрээсэн зузаан цүнх, сүвдан гоёл болон хоёр өнгөт шөвгөр ботинк бол нэгэн зууны гайхам бүтээл болж чадсан юм. Өнөөдөр ч Шанель сүрчиг охид бүсгүйчүүдийн хамгийн дуртай үнэртэн байсаар байна.

Р.Сайхан-Уул

Холбоотой нийтлэл: 

Дэлхийн хамгийн хүчирхэг гурван эмэгтэй - Хелена Рубинштейн

Дэлхийн хамгийн хүчирхэг гурван эмэгтэйн нэг Эсте Лаудер

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.