Сонгогчдод бэлэг тараасан хэргээр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг шалгаж байна

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Говь-Алтай аймагт бэлэг тарааж, сонгогчдод нөлөөлөх ажиллагааг зохион байгууллаа гэж үзсэн иргэн АТГ-т шалгуулахаар өгчээ. Иргэний гомдлын дагуу АТГ түүнийг уг асуудлаар шалгаж эхлээд байгаа аж.

Тэрбээр, өнгөрсөн аравдугаар сарын 09-19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн 18 суманд ажиллаж, иргэдтэй уулзсан. Түүнтэй хамт “Маск” продакшны жүжигчид тэргүүтэй 50 орчим хүн дагалдан явжээ. Сурталчилгааны хүрээнд хошин урлагийн үнэ төлбөргүй тоглолт үзүүлэхээс гадна даралтын аппарат, биеийн халуун хэмжигч зэргийг үнэ төлбөргүй тараасан байна. Улмаар уулзалтын дараа сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны байраар орж танилцаж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээ илэрхийлжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.