Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Д.Сүрэнхорлоо нь 1953 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Улаанбилчир гэдэг газар төрсөн.

Улсад тасралтгүй 41 жил биеийн тамир спортын салбарт ажилласан төр засгийн жинхэнэ албан хаагч 1965 оноос цанын спортоор хичээлэж эхэлсэн. 1972 онд Монгол улсын цанын спортын мастер цол, улсын шүүгч болсон. 1971 онд Монголын биеийн тамир, спортын төв зөвлөлд Цанын шигшээ багт тамирчин, 1979 онд Сүхбаатарын райноны биеийн тамир спортын хороонд орлогч дарга, дарга, 1982 оноос биеийн тамир, спортын улсын хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга албан тушаалыг хашсан байна.

Сонгуульт ажил: Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч, пара суугаа волейбол, пара цанын холбооны ерөнхийлөгч, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Тэрбээр биеийн тамир, спортын салбарт ажиллах хугацаандаа их спорт, олимпизмыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын бүх нийтийн хүртээл болгох талаар биеийн тамир спортын тухай хууль, БТС-ын талаар төрөөс баримтлах бодлого, засгийн газрын цогц хөтөлбөр зэрэг бусад бичиг баримтыг боловсруулах батлуулахын зэрэгцээ их спортыг дэлхийн дэвжээнд өрсөлдөх ур чадвартай тамирчин, дасгалжуулагч бэлтгэх ажил үйлчилгээний чиглэлээр олимпийн аварга дэлхийн болон тивийн аварга олон арван тамирчид дасгалжуулагчидийн бэлтгэх ажилын хэсгийн ахлагчаар ажилласан.

Түүний ажлын амжилтыг төр, засаг,төрийн бус байгууллага өндөр үнэлж БТС-ын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ОХУ-ын Буриад улсын биеийн тамир спортын гавъяат дасгалжуулагч, Монгол улсын эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан”, МҮОХ-ны “Алтан од” ойн медалууд бусад шагналуудаар шагнагдсан байна.

Э.Очирсүрэн

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Б.Жигмэддорж /Цуврал 9/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын гавъяат дасгалжуулагч П.Рэнцэндорж /Цуврал 10/

- Цанын спортын гавьяатууд: Монгол улсын гавъяат багш Л.Раднаа /Цуврал 11/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.