
Орц:
- Үхрийн элэг - 180 гр
- Хонины сүүл - 50 гр
- Гахайн утсан мах - 50 гр
- Өндөг - 1 ш
- Гурил - 30 гр
- Давс - 2 гр
- Сонгино - 30 гр
- Улаан лооль - 30 гр
- Салат байцаа - 30 гр
- Өргөст хэмх - 30 гр
- Оливийн тос - 20 гр
- Төмс - 150 гр
- Чили кетчуп - 20 гр
- Хадны чанамал - 10 гр
- Ворчестр соуc - 5 гр
- Лимоны шүүс - 5 гр
- Ногоон сонгино - 20 гр
- Бэлэн төмс - 150 гр
Хийх арга
1. Хонины сүүлийг нимгэн хэрчиж, сонгиныг нарийн хэрчээд халаасан хайруулын тавганд хамт хуурч шанзаа бэлтгэнэ.
2. Үхрийн элгийг гадна хальсыг нь хуулж цэвэрлээд элгээ дундуур нь хагас зүсэж бэлдсэн шанзаа хийж гаднаас нь давсаар амтлана. Гурилыг өндөгтэй хольж элгээ бүрээд их тосонд шарж болгоно.
3. Салат навч, улаан лооль, өргөст хэмх, сонгино зэргийг оливийн тосоор амтлан хачир бэлтгэнэ.
4. Чили кетчуп, хадны чанамал, ворчестр соус, лимоны шүүс зэргийг жигдхэн хийж холиод соус бэлтгэнэ.
5. Бэлэн хөлдүү төмсийг их тосонд шарна.
6. Шарсан элэг шинэ ногоо, шарсан төмс соусаар хачирлан хоол бэлэн болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.