
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оросуудын Украины Днепр хотод өнгөрсөн бямба гарагт үзүүлсэн цохилтын улмаас орон сууц нурж, нурангин доор хүмүүс гацаад буй тухай мэдэгджээ. Тэрээр, "ОХУ террорист улс гэдгээ ахин баталлаа. Манай улс, манай ард иргэдийн эсрэг хийсэн зүйлсийнхээ хариуцлагыг оросууд үүрэх болно." хэмээн бичжээ.
Дэлбэрэлтийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан ба тэдгээрийн 5 нь хүүхдүүд аж. Аврагчид нурангин доор гацсан иргэдийг гаргахаар ажиллаж байгаа аж. Днепропетров мужийн удирдлагуудын мэдээлснээр 3 хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ба 17 хүн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.
Нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээ мэдээллүүд дээр дэлбэрэлт Оросын пуужингийн цохилтын улмаас гарсан, Оросын пуужин яаралтай тусламжийн алба байрладаг барилгыг мөн оносон гэж бичжээ.
Нөгөө талаас ОХУ-ын Белгород хот мөн цохилтонд өртөж, 2 хүн амь үрэгдэж, хилийн бүсэд амьдардаг олон зуун хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн талаар Белгород мужийн амбан захирагч Вячеслав Гладков мэдэгджээ.
В. Гладковын хэлснээр 40 мянган хүн амтай Оросын өмнөд хилийн Шебекино хот өнгөрсөн долоо хоногт олон удаагийн цохилтонд өртөж, 2500 гаруй хүн гэр орноо орхин явахад хүржээ.
2022 оны 2-р сард ОХУ Украин руу довтолсноос хойш сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын Украинтай хиллэдэг бүс нутаг цохилтонд өртөх нь нэмэгдэж, өнгөрсөн сарын сүүлээр Украины талд байлдаж буй "Оросын Эрх Чөлөө", "Оросын сайн дурын корпус" нэртэй бүлэглэлүүд ОХУ-ын Белгород мужийн Грайворонск хот руу халдсан билээ.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Баөиар.
(202.126.90.84) 2023-06-06 18:38Дайн хэрэггүй. Дайнаа зогсоо Орос Украйн.
Хариулах
Зочин
(192.82.70.5) 2023-06-06 09:10Орос зөвхөн Украйн Натогийн цэрэг аж ахуйтай холбогдсонгазруудыг бөмбөгдөж бгаа гэж мэдээлж бгаа.
Хариулах
Зочин
(219.248.135.152) 2023-06-06 07:30Манайх руу оросууд дайраад ороод ирвэл яиар олон урвагчид гарч ирэх бол доо. Иймдээ л Чингисээс хойш монгол өөдлөөгүй. Өөрсдийн бодолгүй, толгойгүй, эрх хүчийг аялдан дагагчид.
Хариулах
Зочин
(51.75.93.84) 2023-06-06 03:26orostoigoo hamt zailaarai mongoloos
Хариулах
Орос
(202.21.101.130) 2023-06-05 10:13Зеленский тэнэгийг устгахгүй бол дайн дуусахгүй.
Хариулах
Зочин
(192.82.69.85) 2023-06-04 14:54Дайн болж байгаа газар иым л байдаг. НАТО г дагаж навсагнахаар иймл болно.
Хариулах
Иргэн
(66.181.161.172) 2023-06-05 09:40Оросууд одоо чадахгүй ээ, цаг минутаар дампуурч байна, оросуудад хийж чадах юм бараг үлдэхгүй болох гээд байна
Хариулах
Зочин
(121.50.42.123) 2023-06-06 12:59ОРОС ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ УЛС ШҮҮ ТЭНЭГ ЭЭ ДАЙН БИШ ТУСГАЙ АЖИЛЛАГАА ГЭЭД БАЙГАА. ДАЙН ХИЙВЭЛ УКРАЙНД БАЙГАА ЧАМ ШИГ ТЭНЭГ ГАРУУДЫГ АРЧААД Л ӨНГӨРНӨ Ш ДЭЭ ЭРГҮҮ МАЛАА
Хариулах
Дорж
(202.21.107.65) 2023-06-07 00:09Эргүү дагз минь. Орос тэртээ тэргүй энэ хорвоогоос арчигдана. Харж байгаарай. Цөмийн зэвсэг хэргэлбэл орос өөрөө цөмийн цохилтонд орж юу ч үлдэхгүй болно.
Хариулах
Зочин
(202.126.88.232) 2023-06-06 21:55Мөрөөд, чадахгүй за юу
Хариулах