Ц.Ганзориг: Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй

Twitter Print
2021 оны 02-р сар 21-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-"Буянт Ухаа" хороололд олон халдвар илэрсэн юм байна. 3 байрыг тусгаарлаж, нийт 10 гаруй хүнийг тусгаарласан. Үүний дунд олон хүүхдүүд байна. Хан-Уул дүүргийнхэн Нэг хаалга-Нэг шинжилгээ-нд хамрагдсан байхад яагаад ингэж халдвар илэрч байна вэ?

-А.Амбасэлмаа: Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан. Ер нь коронавирусийн халдварын үед эхний шинжилгээ авахад халдвар илрэхгүй тохиолдол байна. Тухайлбал, Өчигдөрхөн Чингэлтэй дүүргийн 9-р хороонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч байна. Гэхдээ 2, 3 дахь шинжилгээнд илэрч болно. Буянт Ухаа хороололд халдвар голомтолж гарсан зүйл байхгүй.

Хавьтлуудын давтан шинжилгээ хийгдэж байгаа. Амьсгалын замын, шинэ вирусийн халдварын үед хэн хаанаас шинжилгээ авсан гэдгээ мэдэхгүй. Халдварын эх уурхай хаана байна гэдгийг эхлээд мэдэхэд хэцүү. Иргэд хаанаас ч халдвар авч болзошгүй. 2-14 хоног хүртэл өвдөх эрсдэл өндөр бөгөөд энэ хугацаанд халдвар илэрч байгаа. 

-Хөл хорионы дэглэм буурахаар коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн мэдээллийг хаанаас авах вэ? Хоёрдугаар сарын 23-ны өглөөний 06:00 цаг гэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн шинжилгээний хариуг бүрэн гаргах уу? 300 ортой эмнэлэг дээр халдвар гарсан уу? Өнөөдрийн байдлаар хэдэн байр, хэдэн гудманд хязгаарлалт тогтоосон бэ?

-Ц.Ганзориг: Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 26, 25, 16, 8 дугаар хороонд халдвар илрэх эрсдэл өндөр байна. Эдгээр бүсүүдэд оршин суудаг иргэн, төрийн алба хаагч хоёрдугаар сарын 23-наас ажилдаа явахгүй байх, гэрээр ажиллахыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Эдгээр хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй. Эрүүл мэндийн яамнаас мэдээллийг цаашид хүргээд явна. 

-А.Амбасэлмаа: Эмнэлгийн ажилчид халдварт өртөх эрсдэл өндөр. Одоогоор 150 гаруй эмнэлгийн ажилчин халдварт өртөөд байна. Сүүлийн үед эдгээр хүмүүс халдварт өртөх нь бага байна. Дэлхий нийтээр вакцин гарсан тул эмнэлгийн ажилчдаа нэгдүгээрт вакцинд хамруулна. Шинжилгээний хувьд лабораториуд ачаалалтай ажиллаж байна. Төлөвлөсөн зүйлээ төлөвлөгөөний дагуу явуулна. 

ХАЛДВАР ХАМГААЛЛЫГ САХИУЛАХ ТҮР ЖУРМЫГ ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН БАТАЛНА

-Засгийн газар ямар асуудлаар ээлжит бусаар хуралдаж байгаа вэ? 

-Ц.Ганзориг: Яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. 7 хэсэг 80 гаруй заалт бүхий халдвар хамгааллын журмыг сахиулах түр журам боловсруулагдаж дууссан. Засгийн газар өнөөдөр эцэслэн батална. Ингээд аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ. Үйлчлүүлэгч юун дээр анхаарах вэ гэдэгт мэдээлэл болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.