Стефен Көрри 2024 оны Парисын зуны олимпийн наадамд оролцох хүсэлтэй

Twitter Print
2023 оны 01-р сар 26-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

СТЕФЕН КӨРРИ "ПАРИС-2024" ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ

НБА-ийн супер од , "Голден стэйт уорриорз" багийн тоглогч Стефен Көрри ирэх 2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимпийн ХХХIII наадамд оролцох хүсэлтэй байгаа ажээ.

Мэргэжлийн сагсанбөмбөгийн хамгийн хүчирхэг лиг болох НБА-ийн дөрвөн удаагийн аварга маань АНУ-ын сагсанбөмбөгийн шигшээ багт тоглон ДАШТ-д хоёр удаа (2010,2014) түрүүлж байсан ч олимпийн наадамд оролцож байгаагүй билээ.

Тэгвэл түүнтэй хамт аваргын бөгжийг дөрвөн удаа зүүсэн багийн нөхөд нь бүгд Олимпийн аварга болж байсан юм.

Тухайлбал Дрэймонд Грин 2016, 2020 оны, Клэй Томпсон 2016 оны, Андре Игудала 2012 оны олимпийн алтан медальтай.

Дашрамд дурьдахад өнөөдөр "Мемфис"-тэй хийсэн тоглолтод Стеф 21,000 дахь онооны босгыг давсан түүхэн дэх анхны "Дайчин" боллоо.

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.