
Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчид Инчонд гайхалтай амжилт үзүүлж, тивдээ хүчтэй өрсөлдөгч болсон гэдгийг харууллаа. Өнөөдөр Монголтой нэг хэсэгт орсон БНСУ-Йорданы тоглолт болж, талбайн эзэд 98:66-гаар хожсон байна. Ингэснээр манай улс хэсгийн хоёрдугаар байр эзэлж, шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй боллоо. Азийн наадмын шилдэг найман баг дахин хэсэгт хуваагдан тоглох бөгөөд Монгол, БНХАУ, Ираны шигшээ “G” хэсэгт оржээ. Эрэгтэйчүүд маргааш БНХАУ-тай 13:00 цагаас тоглох хуваарь гарсан аж.
Багийн спорт Монголд хөгжих бүрэн боломжтойг харуулсан эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчид Хонгконг, Мальдив, Йорданыг хожиж Кувэйт, БНСУ-тай хүч тэнцүү өрсөлдөж ялагдал хүлээсэн билээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505