ELON MUSK ингэж ярив

Twitter Print
2021 оны 02-р сар 06-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

1. Ойрын таван жилд Марс гариг дээр хүн буучих байх.

2. Сансрын хөлгийг дахин ашиглаж болдог болчихсон байгаа. Гэхдээ дараагийн нислэгт гаргах гэж хэдэн сар болоод байна. Хурдан түлшээр сумлаад, араас нь түлш зөөдөг пуужин хөөргөөд, сансарт дахин сумладаг болох хэрэгтэй байна. Бас Марс дээр түлш үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна.

3. Hitch Hiker's Guide to Galaxy гэдэг ном надад хамгийн их мөрөөдөл бадраасан ном байсан. Амьдралын утга учрыг бодоод байхаар сэтгэлээр унамаар байдаг шүү. Гэхдээ сансар огторгуйг эзлэх мөрөөдөл бол гоё.

4. Ром, Маяа, Бабилон гээд бүх том ингэншлүүд явсаар явсаар мөхсөн. Бид нарч бас ирээдүйд мөхөлдөө хүрнэ. Дэлхийн 4.5 тэрбум жилийн түүхэнд бид анх удаа эндээс сансарт зугтаж болох нь байна шүү дээ. Энэ боломжоо ашиглая л даа.

5. Марс дээр очхоор ахиад л хууль журам, интернэт, хувцаг хунар гээд бүх асуудлууд гарч ирнэ. Гэхдээ эхлээд зүгээр яаж тэндээ өлсөөд үхчихдэггүй амьдралын дэд бүтцийг тавих тухай л бодож чадаж, түүнд анхаарч байна.

6. Дэлхийн гуравдугаар дайн эхлээд болох уу, бид нар Марсруу түрүүлж гарцгаах уу... ийм л уралдаан үндсэндээ явагдаж байна.

7. Ойрын 20 жилд Марс дээр уйтгарын байна. Түлш, хүнс, төмрийн үйлдвэрүүд л түрүүлж ажилд орох ёстой.

8. Марсруу хоёр жил тутамд нэг л аялал хийж болно. 2 жил болоод л баахан хүмүүс тэнд буудаг болно гэсэн үг. Амьдрал, хэв журам дэлхийнхээс өөр л газар болох байх.

9. Би хүүхдүүдээ 3-4 амжилттай буулт үйлдэгдсэний дараа бол санаа зовохгүйгээр Марсруу явуулна. Гэхдээ тэд маань ямар ч тийм хүсэлгүй байсан.

10. Нэг зураг мянган үгтэй тэнцдэг гэж ярьдаг. Тэгвэл нэг мийм 10К үгтэй тэнцэнэ. Мийм гоё.

11. Бид уг нь уже хагас робот төрөлхтөн болчихсон юм байгааншд. Бид утгаа байнга биедээ авч явдаг. Гэхдээ утас, хүн хоорондын мэдээлэл дамжуулах хурд хэт удаан байна. 100 бит/сек байна. Ийм удаан компьтертэй харьцаж байж хиймэл оюун ухаантай яаж өрсөлдөж амьдрах вэ дээ. Тийм учраас Neuralink бол миний хувьд чухал компани юм.

12. Комьпютерууд хоорондоо секундэд триллион битс хурдтайгаар харилцаж байна. Компьютерийн хувьд хүнтэй харьцах нь хүн модруу юм ярьж байгаа мэт л уйтгарын байна.

Хүн тархинаасаа шууд компьютертэй харьцдаг болсноор энэ хурд 1000 дахин хурдасна.

13. Чи бодож байгаа бүх бодлоо компьютерт хадгалж болдог болно. Яг видео тоглоомыг хадгалж болдог шиг. Зүгээр л бодлоороо маусныхаа зүүг хөдөлгөнө, юм бичнэ гэсэн үг.

14. Ийм боломжийг нээж тархинд чип суулгана гэдэг мэдээж эрсдэлтэй. Бид эрсдлийн тал дээр маш нээлттэй, тодорхой олон нийтэд хэлдэг байх хэрэгтэй. Эхний удаад ямарч байсан амжилттайгаар чип суулгаад, буцааж аваад үзчихсэн явж байна.

15. Манай хүүхдүүдийг YouTube л хүмүүжүүлж байна даа. Сонирхолтой юм үзүүлж, сургах хэрэгтэй дээ. Ангийнхнаасаа бас их юм сурдаг.

16. Хүнд юм заахдаа яагаад би үүнийг зааж байгаа вэ гэдгээ сайн хэлж баймаар байна. Хүний тархи угаасаа яагаад гэдэг хариултаа аваагүй, хамааралгүй гэсэн зүйлсээ мартдаг.

17. Хүмүүс намайг бизнесийн залууст урмыг үг хэлээч гэдэг юм. Би хэлдэг. Хэрвээ чамд урмын үггүй л бол хэцүү санагдаад байгаа бол битгий бизнес хий.

18. Биткойн бол сайн зүйл гэж би боддог. Гэхдээ энэ талбар дээр би хэт хожуу ойлгож орж ирж байгаа.

19. Тэслагийн хувьд бид жилд багадаа 20 сая машин хийдэг болох хэрэгтэй байна. Баттерэйний үйлдвэр удаад байна л даа. Зам дээр байгаа машинуудын ядаж 1 хувийг хийж байж бид өөрчлөлт авч ирнэ.

20. Ихэнхи машиныг хүн өдөрт 1.5 цаг, долоо хоногт 12 цаг л эдэлдэг. Нийт амьдралынхаа 7% д л машин яг эдлэгдэж байна шүү дээ. Энэ тоог ядаж 35% болгох хэрэгтэй байна. Машин өөрөө явдаг болох ёстой. Нэг машин олон хүнд зөөж, гаражинд бага хэвтдэг байж ёстой. Тэгж байж байгаль дэлхийд сайнаар нөлөөлнө.

21. LIDAR технологийг жолоочгүй машин дээр заавал хэрэглэх гээд байх хэрэггүй байх. 8 камертай болоод л байна. Хүн чинь өөрөө ганч л камерны дайтай шүү дээ. Тэгээд дээр нь ядарна, согтоно гээч. Радар технологи нэмбэл хангалттай болчихно.

Б.Идэр-Од

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.