
Ходоодны үрэвсэл, улайлт, шархыг өнөөгийн анагаах ухаан худлаа тайлбарлаж, буруу эмчилдэг. Ходоод нь хүний организмд байдаг цорын ганц хүчиллэг эрхтэн.
Ходоодны рН 1,2-3,5 байдаг ба махыг боловсруулж байхдаа бүр рН 0,8 болдог. Ходоод зөвхөн махыг задалж аминхүчил болгох үүрэгтэй. Ходоодны хүчил хоолтой хамт организмд орж ирсэн бактери, вирус, мөөгөнцрийг устгаж, хорт бодисыг саармагжуулдаг. Ходоодны хүчил бага болоход энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болж хүн өвчлөмтгий болдог. Ходоодны хүчил рН 4,5-аас их болоход ходоодны хэвийн ажиллагаа алдагда, ходоодны төгсгөлд байдаг хумигч булчин суларч ходоодны хүчил, 12-хуруу гэдэсний шингэн (рН12) хоорондоо холилдож ходоод болон 12 хуруу гэдэсний үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл ходоод хүчиллэг чанараа алдаж, 12-хуруу гэдэс шүлтлэг чанараа алдахад үрэвсэл эхэлдэг.
Хумигч булчинг агшдаг болгохын тулд:
1.Юм идсэнээс хойш 30-40 минутын дараа чимх давс амандаа хийж уусахаар нь залгиж ходоодонд давсны хүчил болон пепсиногеныг нэмэгдүүлэх
2.Нэг халбага 9%-н цууны хүчил (эсвэл алим, виноны хүчил) 1/2аяга усанд хийж ууна
3.Өглөө өлөн элгэн дээрээ шүүсийг нь шахаж авсан байцаа, алим, луувангийн(аль нэг )нухаш 2-4 халбагыг 1-2 сар идэх.
4.В12-витамин 500-2000 мкг 1-2сар тариулах
5.3-5%-н давсны хүчил 10-15 дуслыг хоол идэхээс 15 минутын өмнө ууна.
6.Болотовын бальзам 30мл-г хоолны өмнө ууна.
Эдгээр аргуудын аль нэгийг хэрэглэхэд цээж хорсох болон ходоодны өвдөлт намдана. Гиперацидный гастрит гэж байхгүй, энэ бол зөвхөн цаасан дээр байдаг худлаа хийсвэр онол.
Ходоодны бүх өвчний үед ходоодны хүчил багассан байдаг. Тиймээс эмчлэх үндсэн зарчим бол ходоодны хүчлийн гаралтыг нэмэгдүүлэх юм. Хеликобактери нь хүчилгүй болсон, С-витамины дутагдалтай ходоодонд ихэсдэг.
Ходоодны хүчилд С-витамин цуснаас хамгийн багадаа 10 дахин их байдаг ба энэ нь Хеликобактерийн өсөлтийг хязгаарлаж, ходоодны ханыг хамгаалж байдаг.
Украины Днепропетровск хотын Анагаахын дээдийн гастроэнтерологийн тэнхимийн профессор Гриченкогийн хийсэн судалгаагаар хүмүүсийн 60% нь хеликобактеритай ба үүнээс зөвхөн 4% нь ходоодны шархтай байна, тиймээс хеликобактерийг заавал эмчлэх шаардлагагүй гэсэн байа. Барууны эрдэмтэд Омепразол гэдэг эмийг борлуулахын тулд Хеликобактерийн онол гэдгийг гаргаж ирсэн гэж үздэг. Тиймээс Хеликобактери ходоодны өвчний үндсэн шалтгаан болдоггүй тул энэ тухай худлаа яриагаа болих хэрэгтэй. Хеликобактери нь Л-формын бактери тул антибиотикт маш тэсвэртэй байдаг.
Ходоод, 12-хуруу гэдэсний улайлт, шархны эмчилгээ:
1.Дээр бичсэн 2.5.6 -р аргуудын аль нэгээр ходоодыг хүчиллэгжүүлнэ.
2.50 гр зөгийн жилий + 250 гр масло юмуу шар тостой хольж бага зэрэг халааж сайн холиод шилэн саванд хийж хөргөгчид хадгална. Үүнээсээ өглөө, өдөр юм идэхээс 30 минутын өмнө 1 жижиг халбагыг хэрэглэнэ.
3.500 гр зуун настын навч+500гр зөгийн бал+0,7 мл улаан хуурай вино. Зуун настын навчаа жижиглэж ,халаасан вино болон зөгийн балтай хольж сайн хутгаад 5-7 хоног сэрүүн газар байлгаад шүүж аваад өдөрт 3 удаа хоолны халбагаар юм идэхээс 30 минутын өмнө ууна.
4.Шүүдэргэнэ гэж шар цэцэгтэй ургамлаас (оросоор чистотель гэдэг) хатаасныг 1/2 стаканыг 3-4 давхар марлаар хүүдий хийж дотор нь хийгээд, хүндрүүлэгч болгож чулуу юмуу нэг хүнд юм хийж шилэндээ хийж дээрээс нь 1 стакан сахартай холисон буцалсан хүйтэн ус дүүртэл нь хийнэ. Усны оронд буцлаагүй сүүний шар ус хийж бас болно. Сүүн хүчлийн бактераар исэлдүүлдэг тул шар усны оронд 1 халбага цөцгий хийж хутгаад сэрүүн газар тавина. Өдөр бүр сайн хутгаж холиод усан дээр байгаа цөцгийний үлдэгдлийг авч хаяна. Усан дээр юу ч хөвөх ёсгүй. 16-18 хоногийн дараа исэлдэж шар өнгийн исгэлэн амттай уусмал бэлэн болно. Үүнийгээ шүүж аваад 1/2аягыг юм идэхээс 30-40 минутын өмнө, эсвэл юм идсэнээс хойш 2 цаг орчим болоод ууна. Академич Болотов үүнийг зохиосон ба эмчилгээний фермент гэж үүнийгээ нэрлэсэн. Эмийн ургамлыг ингэж исэлдүүлж уухад тухайн ургамлын хоруу чанар нь арилж эмчилгээний өндөр чадвартай болно гэж үздэг. Үүнийг уухад ходоод, гэдэсний салстыг эрүүлжүүлнэ гэнэ. Ходоодны хавдартай хүний өвдөлтийг сайн намдаана гэж Академич Болотов баталж байна.
5.Цэвэр спирт 30 мл-г өлөн элгэн дээрээ ууна. (энэ аргаар Орос, Польшид ходоодны шархыг амжилттай эмчилж байжээ)
6.В12-витамин 500-2000 мкг 1-2 сар тарихад цээж гашуун оргих нь зүгээр болно.
С-витамин 1000мг-г өдөрт 5-6 удаа ууна, Е-витамин 600-800 IU, Д-витамин 5000-10000 IU, Омега-3 1000мг, К2МК7 200мкг, Коензим Q10(Ubichinol) 50мг-3удаа, В-витамин комплекс . Эдгээр нь антиоксидант эмчилгээ буюу чөлөөт радикалын өсөлтийг хязгаарлаж үрэвслийг зогсооно.
7.Монгол эм, тангууд, зүү эмчилгээ, барагшун, чацарганы тос ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, улайлт, шархыг сайн эмчилдэг. Биоэнергээр бас сайн эмчилдэг.
8.Ходоодон дээр болон нуруун дээр халуун жин тавьж ходоодны цусан хангамжийг сайжруулна. (өдөрт 3-4 удаа)
9.Хоол идэхийн өмнө ходоодоо хүчиллэг болгож хоолны дараа ямар нэг фермент ууж шингээлтийг сайжруулна. (нойр булчирхайн өвчний үед хэрэглэдэг фермент) Ходоод болон 12 хуруу гэдэсний улайлт, шархтай хүмүүст хамгийн тохиромжтой хоол LOGI (low glicemic index) гэж үздэг. Энэ хоолноос өдөрт авдаг илчлэгийн 40-50% нь өөх тос, 20-30% уураг. 20-30% нүүрс ус байдаг.
Ходоодыг хүчиллэг болгоод, ходоодны хумигч булчинг агшаадаг болговол ходоодны шархыг аман доторх шарх шиг хурдан эдгэнэ гэж судлаачид баталж байна.
Ходоодны хүчил хориглодог эмүүд ясыг сийрэгжүүлж, витамин, минерал, уургын дутагдалтай болгож, ходоодны хүчлийг ялгаруулахгүй болоход ходоодны хана зузаан болж хавдар үүсэх нөхцөл бүрэлдэнэ. Бас ходоодны ханыг хүчлээс хамгаална гэж Де-нол мэтийн эм хэрэглэдэг ба энэ нь висмут агуулдаг бөөр тархинд муугаар нөлөөлдөг бодис юм. Тиймээс ходоодны өвчний үед синтетик эм хэрэглэх нь сөрөг нөлөө ихтэй, олон өвчний шалтгаан болдог байна.
Ходоодны хүчилгүй болсон үед организмд хоолтой хамт бактери вирус мөөгөнцөр, болон бусад халдварууд байнга орж организмыг бохирдуулж элгийг муутгаж, нойр булчирхай, бөөр, гэдэсний үрэвсэл мэт хоол боловсруулах замын эмгэг ихсэж витамин, минералыг хүнснээс авч чадахгүй болно. Витамин, минералын дутагдал болоход организмын хэвийн ажиллагаа алдагдаж эсийн митохондрыг гэмтээнэ. Үүнээс болж зүрхний өвчин, үе мөчний өвчин,сахрын өвчин зэрэг олон өвчин үүсэх ба цаашилбал бүр хорт хавдрыг ч үүсгэнэ. Ходоодны хүчил хориглодог эм уусан цагаас эхлэн өвчтөний бие организм витамин, минерал, уургаа алдаж гаднын халдварыг эсэргүүцэх чадваргүй болдог. Ходоодны өвчний үед хүчил хориглодог эмүүд өгөх нь ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй, логикгүй эмчилгээ юм, Ходоодны өвчний үед гардаг түгээмэл шинж тэмдэг бол цээж гашуун оргих юм. Үүнийг бас л буруу тайлбарлаж хүчил хориглох эмээр эмчилдэг. Цээж хорсох зовиурын шалтгааныг нь мэдэхгүй, эмчлэх аргыг нь мэдэхгүй болохоороо "СӨӨРГӨӨ" гэж сонин нэр өгөөд болоо юу? Ходоодоо хүчиллэг болгоод, В12 витамин тарихад энэ зовиур арилна. Эсвэл 2 аяга буцалсан бүлээн ус уухад цээж хорсохоо болино. Ходоод 12 хуруу гэдэсний эмчилгээ нь хүний дархлааг сулруулж олон өвчний суурийг тавьж байна гэж судлаачид үздэг.
Хамгийн сүүлд дахин хэлэхэд ходоодны хүчил байхгүй болоход организм ямарч хамгаалалтгүй болж, хорт бодис биед хуримтлагдаж, цус өтгөрч тэжээлийн дутагдалд орж бүх төрлийн өвчнөөр өвчлөмтгий болно. Хүчилгүй болсон ходоодтой хүн хоолны хордлого амархан авдаг болно. Маш өмхий үнэртэй бие засдаг бол таны ходоодны хүчил байхгүй болсон гэж ойлгох ёстой.
ХОДООД ХҮЧИЛЛЭГ БАЙВАЛ БИД ЭРҮҮЛ БАЙХ БОЛНО!
Бадрахын Баярсайхан
Краков хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.