БНСУ тооцоолсон медалиа авч чадахгүйд хүрлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн спортын XVII наадам амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар манай урд хөрш медалийн тоогоор тивийнхээ 45 орныг тэргүүлж байгаа бол Япон хоёрдугаар байрт бичигдлээ. Өчигдөр Тайвань 3 алт, Хонгконг 2 алтан медаль хүртэж багийн дүнгээр манай улсын дээр гарч ирсэн. Харин АНЭУ-ын буудлагын тамирчид “Инчон 2014”-ын анхны хүрэл медалиа авлаа. БНСУ-ын Инчон хот Азийн наадмыг зохион байгуулахын төлөө сүүлийн шатанд Энэтхэгийн Дели хотыг 32:13-аар илт давуу санал авч ялалт байгуулсан. Долоон жилийн өмнөөс нутаг дээрээ өндөр амжилт гаргахаар шаргуу хөдөлмөрлөж буй тэдэнд хэн дуртай нь саад хийж байна.

ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн дэлхийн аваргад шилдэг тамирчдаа явуулаагүй Азийн наадамд сойсон. Гэвч Өмнөд Солонгос жүдо бөхийн төрөлд багийн дүнгээр хоёрт орлоо. Нийт арван улс энэ төрөлд ямар нэгэн медаль авсан бөгөөд Монголыг 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл авна гэж хэн ч төсөөлөөгүй. Нутгийн эздэд бид хялбар өрсөлдөгч биш гэдгээ харуулсанд хамгийн үнэтэй нэр төр оршиж байна.

Азийн наадмаас медаль хүртсэн орнууд /9-р сарын 26-ны 09:00 цагийн байдлаар/

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.