
ХАР ШОКОЛАД ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭСНЭЭР ДАРААХ ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛНА.
Зүрхний үйл ажиллагаанд сайн.
Шоколад нь антиоксидант, флавоноид нэгдлийг ихээр агуулдаг бөгөөд энэ нь судасны уян хатан байдлыг дэмжиж өгдөг байна.
Хүссэн жиндээ хүрэхэд чинь тусална.
Copenhagen их сургуулийн судлаачид хар шоколад нь хоолны дуршлийг бууруулж, сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдгийг тогтоожээ.
Стресс тайлна.
Өдөр тутамдаа хар шоколад идсэнээр стресс болон дааврын түвшин буурч, стрессийн нөлөөг багасгадаг. Мөн чухал уулзалт, шалгалтанд орохоос өмнө нэг дөрвөлжин шоколад идвэл сандрал тодорхой хэмжээгээр буурдаг байна.
Сахарын хэмжээг багасна.
Хар шоколадыг найман долоо хоногийн турш өдөрт 25гр хэрэглэхэд нь цусны даралтыг бууруулаад зогсохгүй цусан дахь сахарын хэмжээг багасгажээ.
Чихрийн шижин өвчтэй эсвэл түүнээс сэргийлэхийн тулд какаоны агууламж өндөр (74%, 76%) хар шоколадыг хэрэглээрэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.