АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден Япон, Австрали, Энэтхэгийн төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзана

Twitter Print
2021 оны 09-р сар 14-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга нарыг Вашигтонд хүлээн авч уулзах талаар Цагаан ордноос мэдээлж байна.

Талууд АНУ-тай харилцаагаа сайжруулах, коронавирусын цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлууд дээр хамтран ажиллаж, шинэ технологи, цахим орчны салбарт санал солилцож, Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй бөгөөд нээлттэй бүс болгон хөгжүүлэх талаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Женнифер Псаки онцолжээ.

Дээр дурдагдсан дөрвөн орны төрийн тэргүүнүүд өнгөрсөн 3-р сард цахим уулзалт зохион байгуулж байсан билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.